Өнгөрсөн мягмар гарагт хуралдсан чуулганаар М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаас нь чөлөөлж, огцруулсан билээ. Тэгвэл М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхтэй зэрэгцэн дараагийн УИХ-ын дарга хэн байх вэ гэдэг нь олон нийтийн дунд асуулт, хэнийг томилох вэ гэдэг нь эрх баригч намынхны дунд "шүдний өвчин" болоод байна.
Харин МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дараагийн УИХ-ын даргаар хэнийг томилох вэ гэдгээ хэлэлцэх юм. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг өнөөдөр /2019.01.31/ 14.30 цагт Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн албан өрөөнд товлоод байна. Одоогоор Удирдах зөвлөлийн хурал эхлээгүй, гишүүд нь цуглаж байна. МАН-ын Удирдах зөвлөл 29 гишүүний бүрэлдэхүүнтэй билээ.
Сэтгэгдэл ( 0 )