МАН-ЫН БҮЛЭГ: Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох эсэхийг хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 01 сарын 31

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2019.01.31/ Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн албан өрөөнд 14.30 цагаас хуралдсан. Хуралдаанаар УИХ-ын даргад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлж, Удирдах зөвлөлийн гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

 

Тэгвэл өнөөдөр 18.00 цагаас УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, намынхаа Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэр буюу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх эсэхийг хэлэлцэж байр сууриа нэгтгэхээр болжээ. Харин УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, гишүүд байр сууриа нэгтгэсний дараа холбогдох байнгын хороод хуралдах ёстой. Гэхдээ өнөөдөр байнгын хороо хуралдах эсэх нь тодорхойгүй байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top