ГОВЬСҮМБЭР: Хүүхдийн хөгжлийн асуудлаар 35 багш сургалтад хамрагдав

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 01

“Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийн 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Олон улсын байгууллагатай хамтран Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын 5 сургуулийн оролцооны клубыг чиглүүлэн ажилладаг нийт 35 багшид сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар “Оролцооны бүлгийн нэгдсэн дүрэм”, “Хүүхдийн байгууллагын гишүүн болон чиглүүлэгч багш нарыг шагнаж урамшуулах” журмыг танилцуулж мөн “Оролцооны клуб гэж юу вэ”, “Хэрхэн чиглүүлэн ажиллах”  талаар мэдээлэл хийлээ.

 

Сургалтын үр дүнд багш нар клубын үйл ажиллагаагаар хүүхдүүдийг хэрхэн хөгжүүлэх, клубын үндсэн дүрэм, журам бүтэц агуулгын талаарх мэдээлэлтэй боллоо. Сургалтын явцад оролцооны 12 клубын чиглүүлэгч багшид оролцооны клубын чиглэлээр үйл ажиллагаа явуулах шаардлага хангасан тул “Гэрчилгээ”-гээ гардаж авлаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top