Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх чиглэлээр нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг нэгдүгээр сарын 7- 21-ний өдрүүдэд харьяа байгууллагуудын ажлыг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгчээ.
Өнөөдөр /2019.02.01/ нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хяналт, шинжилгээний дүнг танилцуулж, шилдгүүдэд шагналыг нь гардууллаа. Тус ажлын хэсэг нийслэлийн хэмжээний 90 байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийж, үнэлэлт өгсөн байна.
Сүхбаатар дүүрэг 2018 онд хийж хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаараа нийслэлийн есөн дүүргийг манлайлж, “Бүрэн хангалттай” үнэлэгдэв.
Тус дүүрэг нь өнгөрсөн онд 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 37 төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 144 ширхэг гэрэлтүүлэг, 11-18 хорооны 39 байршилд 78 ширхэг камерыг тус тус шинээр байршуулсан байна. Мөн дүүргийн Засаг даргын санаачилаар нийслэлд анх удаа төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулсан “Хөдөлгөөнт оффис”, “Хог хаягдлын ухаалаг систем” зэрэг нь улсын хэмжээнд жишиг ажил болсон билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Шилдэг гэдэг үгийг юугаар батлах вэ.