Охидыг хорьж, биеийг нь үнэлүүлсэн хэрэг гараагүй гэв

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 03

Налайх дүүрэгт охид, эмэгтэйчүүдийг чингэлэгт хорьж, биеийг нь үнэлүүлсэн гэх хуурамч мэдээ цахим орчинд таржээ. Энэ талаар Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн Урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, ахмад М.Дэлгэрмаагаас тодруулахад, “Олон нийтийн цахим сүлжээнд хуурамч хаягнаас Налайх дүүрэгт 20 гаруй охидыг чингэлэгт хорьж, 3-5 мянган төгрөгөөр хятадуудад биеийг нь үнэлүүлж байна гэх ташаа мэдээлэл гарсан. Тус хэлтэст хүн худалдаалах гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээ бүртгэгдээгүй” гэв.

 

Иймд, цахим сүлжээнд гарсан, эх сурвалжгүй худал мэдээнд итгэж, түүнийг тарааж, дамжуулахгүй байхыг тус хэлтсээс анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top