Хаврын тэргүүн улаан бар сарын гурван хөх мэнгэтэй цагаан туулай өдөр
- Аргын тооллын: 2019-02-11, Даваа гараг
- Билгийн тооллын: шинийн 6
- Наран ургах шингэх: 08:06-18:07
- Үс засуулбал: Үс засуулбал өнгө зүс сайжрах маш сайн. Гэвч тахиа, луу жилтнээ цээрлэвэл зохилтой
- Барилдлага: Үл зохилдлохын барилдлагатай өдөр
Тухайн өдөр хонь, гахай, туулай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу. Дашнямтай, өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн. Өдрийн сайн цаг нь туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой. Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Сэтгэгдэл ( 0 )