Н.Ганбямба: Чингис хааны нутаг Дадал сум руу авто зам тавина

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 02 сарын 11

- ЗАСАГ ДАРГА ЯРЬЖ БАЙНА -

 

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбатай цөөн хором ярилцлаа.

 

-Өнгөрсөн онд Хэнтий аймагт бүтээн байгуулалтын ажил хэр өрнөв. Энэ жил улсын болон орон нутгийн төсвөөр хэчнээн барилга байгууламжийг шинээр барихаар төлөвлөж байна вэ?

 

-Хэнтий аймагт өнгөрсөн онд 50 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил өрнөсөн сайхан жил өнгөрлөө. Тухайлбал, аймгийн төвийн хуучирч муудсан бүх барилгыг акталсан. Үүнтэй зэрэгцээд шинэ барилгын ажлыг эхлүүлж өнгөрсөн ондоо багтааж ихэнхийг нь хүлээлгэж өглөө.

 

Жишээ нь, аймгийн Стандарт хэмжилзүйн газрын барилга 1958 онд ашиглалтад орсон байдаг. Харин саяхан шинэ барилгатай болсон. Мөн Татварын албаны барилгыг шинэчилсэн. Аймгийн Тээврийн точвооны барилгыг шинээр хүлээж авлаа. Ер нь, нийгэм болон соёлын газрын барилгуудыг бүрэн шинэчилж дууссан гэхэд болно.


Үүнээс гадна цэцэрлэг, спорт заал, сумдын төрийн албаны барилгуудыг бүрэн шинэчилж байна. Энэ онд орон нутаг, улсын төсвөөс 60 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулатын ажлыг хийхээр төлөвлөж байгаа.   

 

Хэнтий аймагт Чингисийн ордон цогцолборуудыг барьж, дуусгахаар ажиллаж байна. Заримынх нь бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлчихсэн явна. Чингис хааны төрсөн нутаг болох Дадал сум руу шинэ авто зам тавина. Энэ ондоо багтааж 20 орчим км замыг нь тавьчих байх. Мөн Бор-Өндөрөөс Даланжаргалант сум хүртэлх авто замын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна даа.

 

Хэнтий аймагт 60 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийхээс 50 орчим тэрбум төгрөг нь улсын төсөвт суусан. Үлдсэнийг нь орон нутгийн төсвөөс гаргана. Мөн Азийн хөгжлийн сангаас дөрвөн сая ам.долларын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Дэлхийн банкны найм орчин тэрбум төгрөгийн санхүүжилтээр өндөр хүчдэлийн шугамыг бүрэн шинэчилнэ. Айл өрхүүдийг гурван тарифт тоолуураар хангах ажлын хүрээнд эдгээр өндөр хүчдэлийн шугамыг бүрэн шинэчлэх юм.

 

Аймгийн цэвэрлэх байгууламжийн ажил эхэлж байна. Энэхүү ажилд орон нутгаас 700 гаруй сая төгрөгийг зарцуулах юм. Өнгөрсөн жил түүхэндээ анх удаа мал сүргийн тоо дөрвөн саяд хүрлээ. Энэ жил 4.6 сая толгой мал тоолуулсан. Мал сүргийн тоогоороо улсын хэмжээнд анх удаа гуравдугаар байрт орлоо. Өмнөдэлгэр сум бусад сумаасаа хамгийн их мал тоолуулсан. Улсдаа тэргүүлсэн гэж ойлгож болно. Гэхдээ бид тооноос илүү чанарт анхаарах ёстой. Үүлдэр угсааг нь сайжруулж, малаа чанаржуулах хөтөлбөрийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлж эхлээд байна.

 

-Өвөлжилт хэр байв. Мал сүргийн тоо хэдэд хүрэв. Хэр хатуу хавар болно гэж харж байна вэ?

 

-Өвөлжилт харьцангуй гаагүй байлаа. Гэхдээ харын зуд болоход ойрхон байна. Мал, амьтан ундны усгүй болох эрсдэл бий. Энэ байдал нь хавар малчдад сөрөг нөлөө үзүүлэх аюултай. Гэхдээ аймаг, орон нутагтаа хаваржилтын бэлтгэл ажлыг бүрэн хангасан болохоор мал бага хорогдох байх гэж найдаж байна. Хэнтий аймагт оторчдын 500 мянга орчим тоо, толгой мал байдаг. Тэгэхээр ойролцоогоор таван сая толгой мал манай аймагт өвөлжилж байна гэхэд болно.

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 


Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сурэнхуу (94.244.158.60) 2019 оны 09 сарын 05

ганбямба дарга аймаг орноо хегжуулэхэд ихзуйл хийж байгааг бахархан харж бна арамсалтайнь Чингис хаан Дадалд тереегуй юм Иххелген судар МНТ-ны 59. 97. 211-р зуйлуудэд дээд Ононы Дэлуун болдогт терсен гэдэгюм.Соц нийгэмийн уед Чингисийн намтар туухийг гуйвуулан буруу бичсэнийг одоо залруулан МНТ-гоо мердех хэрэгтэй бна...

0  |  1
ЧИНГИС(202.179.25.234) 2019 оны 02 сарын 12

БҮХ СУМАНДАА ХЭДЭН АРВАН ТЭРБУМААР ЧИНГИСИЙН ОНГОН БАЙГУУЛСАН НЬ БАГАДЖЭЭ.

0  |  0
эрка(202.21.115.126) 2019 оны 02 сарын 12

Тэнэг хүнтэй юу ч ярих билээ.Дэд бүтэц хөгжих сайн нь сайн гэхдээ зарим дурсгалт газрыг хог шороонд нь хутгаж хаях хэрэггүй байх.Хөвсгөл юу боллоо.

1  |  0
Уугуул(103.229.122.64) 2019 оны 02 сарын 11

Дадал сумын ямар багийн харъяат юм бэ?

0  |  0
зочин(103.229.123.105) 2019 оны 02 сарын 12

санах ой нь муудчихсан юу ярьж байгаагаа мартчихдаг сонин дарга. зүгээр л МАН-ын өвгөн дарга нарын л нэг дүр төрх

3  |  0
зочин(66.181.161.11) 2019 оны 02 сарын 11

дарга маань түүх ч хүн гэсэн Түүхдээ үнэн хайрамжгүй ханддаг хүндээ Дадалд Балж голын хѳвѳѳнд Чингис хаан тѳрѳѳгүй гэдгийг их олон хүн хүлээн зѳвшѳѳрч эхлээд байна даа зам баригдаж дуусахад бүгд мэддэг болно доо Монгол улсыг тунхагласан газрыг Биндэр суманд байна гээд эрдэмтэд үзээд засгийн газар хүлээн зѳвшѳѳрч хѳрѳнгѳ оруулалт хийгээд байхад Батширээт суманд байгаа би тогтоох гээд байна гэж ойн баярын хурал дээр оноо авч байх жишээтэй 2020 онд Биндэр суманд Их монгол цогцолборын нээлт болоход юу гэж авах юм бол......

0  |  2
Зочин(122.201.22.97) 2019 оны 02 сарын 12

Хэнтийнхэн унэн бутэлгуй, УИХ-д сонгосон гишуун нь тэр, засаг дарга нь жинхэнэ хулхи гар яана даа зайлуул

1  |  0
Gh(211.36.141.206) 2019 оны 02 сарын 12

Xamag yumaaa zoolgox ne deee

1  |  0
Хотын залуу(43.228.131.110) 2019 оны 09 сарын 05

Дадл суманд үзэх юм ёстой баөйхгүй. Нэг амралтын газар бий. 1960 аад онд барьсан нэг хөшөө бий. Архан талд нь Тэмүүжингын булаг билүү нэг хонхор бий тэгээд л болоо. Үнэхээр дадал сум мөн юм болж түүхчдийг оролцуулаад үзэж харах юмтай болго зам яахав болноо болно.

0  |  2
Ганбямба(66.181.190.157) 2019 оны 02 сарын 11

ХАМГИЙН ЗАГВАРДСАН , ХОЦРОГДСОН , ПЯЛДАГА ГАРДААА

0  |  0
Bd(66.181.160.62) 2019 оны 02 сарын 11

Amjilt husie.zam dagaj hugjil irnee.

0  |  0
П(66.181.185.173) 2019 оны 02 сарын 12

Чи еерее хэдийг нь цуслах

1  |  0
Hey(202.126.89.125) 2019 оны 02 сарын 12

Yag dadal sum tursun nutagni munvv

2  |  0
Би(103.10.23.242) 2019 оны 02 сарын 11

За зам тавиад дэмийдээ, ховсгол далай шиг модон жорлонгоор дуурнэдээ

1  |  0
Top