БНСУ өөрийн газар нутаг дээр АНУ-ын цэргийг байрлуулсны төлөө төлөх төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхээр болжээ.
Энхийн гэрээ бус эвлэрлээр төгссөн 1950-53 оны Солонгосын дайнаас хойш АНУ-ын 28 мянган цэрэг Өмнөд Солонгосын газар нутаг дээр байрлах болсон билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэрэг байрлуулсны төлөөх төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага удаа дараа тавьсны эцэст Өмнөд Солонгос ийнхүү төлбөрийн хэмжээг 2019 онд 924 сая ам.доллар болгожээ. Энэ нь өнгөрсөн оны сүүлээр хугацаа нь дууссан таван жилийн гэрээнд заасан үнийн дүнгээс 8.2 хувиар нэмэгдсэн дүн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт АНУ-ын цэргийг Өмнөд Солонгосоос гаргах бодолгүй буйгаа илэрхийлсэн ч тус улсад цэргээ байршуулах нь өндөр өртөгтэй тул магадгүй хэзээ нэгэн цагт цэргээ гаргана хэмээн мэдэгдсэн.
Өнгөрсөн жил Сөүл нийт 960 тэрбум воныг АНУ-ын цэргийн баазууд дээр шаардлагатай объект барих, тэдгээрт ажиллаж буй Өмнөд Солонгосын энгийн иргэдийн цалинд зориулж зарцуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )