Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа.
Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Э.Бат-Үүл нарт холбогдох хэрийг хүлээн авч хянаад, Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон, мөн зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар болжээ.
Хэргийг сануулбал, “Хөгжлийн банк”-наас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг шалгах явцад “Төрийн орон сууцны корпораци” (ТОСК)-ийн захирал асан А.Гантулгын зөрчилтэй үйлдэл илэрсэн байдаг. Тэрбээр ТОСК-ийн захирлаар ажиллаж байхдаа Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 мянган ам.долларын авлига авсан хэмээн буруутгагдсан юм.
Дээрх хэрэгт холбогдуулан Хотын дарга асан Э.Бат-Үүл, НЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун, "ТОСК" ТӨҮГ-ын дэд захирлаар ажиллаж байсан Д.Оюунжаргал, Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гэрэлт-Од, Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганхуяг нарыг албан тушаалаа урвуулан бусдад давуу байдал олгосон, Төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэх үндэслэлээр шалгасан юм.
Улмаар Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Э.Бат-Үүл нарыг яллагдагчаар татаж, хавтаст хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.
Сэтгэгдэл ( 39 )
Bichehdee Batyyl nart nart geed bicheed baih uym .Nersiig ni nuutsalaad baigaa hyn hen uym ve .Batyyl Nart .
Үүл нүүсэн газар балагтай
Хогны ногоон уутнаас ч их мөнгө идсэн одоо хаана бна ногоон уут хогоо бид уут худалдаж авч хийж бна ард түмэн эх орон гэсэн сэтгэлгүй тх муурай хүн юмаа хөрөнгийн хурааж төрийн өмч болгож өр төлбөр йг нь төлүүлэх хэрэгтэй
Бат үүл сонсголонгийн гэрэлтүүлгээс их мѳнгѳ идсэн шүү 3 нугалж шахсан баталгаатай шүү
шуналаа дарж чадахгүй үүлбаатар минь шуналын хар салхинд сарнин алга болов
Jijigxen yumiig bitgii tom bolgoj bicheed bai!!! TERNII OROND TOM TOM XULGAIG NI BICHEED, ARD TUMEND UNEN MEDEELEL UGUUCH!!!!!
Шүүх хэргийг прокурорт буцаалаа. Прокурор хэргийг цагдаад буцаалаа. Энэ нэг зурагдсан пянзны үлгэр дуусах болооогүй юу? Эцсийн эцэст энэ бол Дорлигжавын үлгэрийг л давтаж байна. Том нохдын хэргийг хэрэгсэхгүй болгодог, жижиг нохдоос сая сая ногоон саадаг үйлдэл, увайгүй заваан хувалдаан байсаар л байна даа.
idex uuxaas ilvv ix yum garax bxoo aimaar
АН-г харлуулах гэсэн ээлжит пиар. Одоо ЖДҮ-гээ мартуулах арга ш дээ хө
муусайн хулгайч нарын идсэн уусан хөрөнгө мөнгийг нь хурааж улсын орлого болгохгүй бол шоронд хий дэмий хориод хэрэггүй ээ цөөн хэдэн жил суусан болоод баян хүн гарч ирээл идсэн мөнгөөрөө туйлж гарна тийм учраам хөрөнгө мөнгийг нь хураааа
Хулгайч нарт тохирох ялыг ногдуулаачээ
Ideh gej aldiin bnadoo
Монголд ирж хоол олж идэх зорилготой ирсэн тэнэмэл цагаачид бүр даварч байна. Тэд гэдэс гарч монголыг тонож байна. Буриадын цагаач Батүүл, хятадаас цагаачилж ирсэн Элбэгдорж нарыг бид дэндүү дээш нь гаргасны гай ингэж гарч байгаа юм.
Sandarsan xun salgaldag jamtai yu xiicheed salgalaad bgaag ni shalgaaa
сүржин гарчиг өгөөд хүний анхаарал татах гэж Бат-үүл буруугүй юм бишүү мөрдөн байцаалтын шатанд ноцтой алдаа гаргасан гэж байна ш дээ
Бат үүлийг яаж ч шалгаад юу ч гарахгүй. Цаг л хожиж нэрий нь гутаах оролдлого. Юу ч гарахгүй ээ.
AN bol Avilgaliin Nam bolson.
Yasii ni ys shig ni boltol suulga. Xorongii ni xuraa
худлаа,ийм сүржин мэдээлэл хийж буцсан хэрэг замхардаг жишээ олон бий,
Өгөр толгойлсон өвгөн далд ороосой.
huviin adhig sonirholoo hoish tavij chadahgui bol turd zutgeed hereggui dee
Vxej bxdaa taarsan avilgalch ovgoniig bariad xoriochee offshorchin zorigiin xeregin sejigten byzar ergvv ovgon. Baatar tsoliign xyraa vxseniixn baatar tvi chort
Зоригииг алсан хэргээр Элбэгдорж ? Батуул нарыг баривчлах естой доо
баатарыг нь хураа....
Шударга шалгавал Батүүлээс олон зуун тэрбумын хулгайн хэрэг гарна даа,
Үхсэн ацны баатар
Хулгайч салга батүүл хүүгээ дагуулаад элбэгдоржоор бараа хийгээд шорон луга явж үз
болжээ