УИХ дахь АН-ын бүлэг задарч, гишүүд нь зөвлөлийн статустайгаар ажиллахаар болсон байна. Учир нь АН-аас намын гишүүн Ж.Батзандан, Д.Мурат, Л.Болд нарыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудалд бүлгийнхээ эсрэг байр суурьтай байсан гэх шалтгаанаар улс төрийн хариуцлага тооцсон билээ.
Өөрөөр хэлбэл, Ж.Батзанданг намаасаа хөөж, Л.Болд, Д.Мурат нарыг АН-аас сонгуульд нэр дэвших эрхийг нь дөрвөн жилээр хязгаарласан. Харин үүнийг эсэргүүцэж, УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын бүлгээс гарахаа мэдэгдэж, гарах өргөдлөө өгөөд байгаа юм.
Тэгвэл УИХ-ын хаврын ээлжит чуулганы эхэнд Л.Болд гишүүний хүсэлт, АН-ын эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн АН-ын бүлгээс гарах хүсэлтийг нь биелүүлж, бүлгийн зүгээс албан ёсны саналаа УИХ-д хүргүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Зөв. Ганцаарчилсан тоглолт хийх дуртай аль ч намын бас төрийн лалруудад хамаатай
Зевлел гэж албан есны ямар ч эрхгуй Бугд бие даасан Баасанхуу Жавхлангаас дор болж Хэн менге егне тиишээ л нэг нэгээрээ харайлгаж Эпдэнэбат Эрдэнэ эхнии эгнээнд
2 хүний зодоон дундуур гүйж ороод хамраа нээлгээд зогсохгүй юу ч үгүй болох шив
hohi n muu anarhistuud ter chigeeree mgl iin uls toroos zail