АНУ-ын өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 13

АНУ-ын өр тус улсын түүхэнд анх удаа 22 их наяд ам.доллараас давлаа гэж АНУ-ын сангийн яамнаас мэдээлжээ.

 

Тус улсын өр 22.012 их наяд ам.долларт хүрсэн бөгөөд АНУ-ын сангийн яамны мэдээллээс үзвэл, 2019 оны хоёрдугаар сард энэ дүн 90 гаруй тэрбум ам.доллараар өссөн байна. Сүүлийн 11 сарын хугацаанд улсын өр нь нэг их наяд ам.доллараар нэмэгдсэн байна.

   

Ерөнхийлөгч Дональд Трампын үед АНУ-ын өр хамгийн өндөр хурдаар өсч байгаа нь өнгөрсөн жилийн татварын шинэчлэл болон батлан хамгаалах салбарын зардал нэмэгдсэнтэй холбоотой гэж Usa Today сонинд бичжээ.  

 

2018 онд АНУ-ын төсвийн алдагдал 17 хувиар өсч, 779 тэрбум ам.долларт хүрсэн байна. 2020 он гэхэд энэ тоо гурван их наяд хүрнэ гэж таамаглаж байгаа бол улсын өрийн өсөлт илүү хурдтай нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top