НҮБ-ын комисс: БНАСАУ цөмийн хөтөлбөрөө нууцаар хөгжүүлж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 18

БНАСАУ цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүдээ хөгжүүлсэн хэвээр байгаа бөгөөд энэ зорилгоор нисэх онгоцны буудлууд болон иргэний зориулалттай объектуудыг ашиглаж байна гэж Киодо агентлаг НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн шинжээчийн комиссын илтгэлийг иш татан мэдээлжээ.

 

Хойд Солонгос нисэх онгоцны буудлууд зэрэг иргэний зориулалттай объектуудыг баллистик пуужин угсрах, туршихад зориулж ашиглаж буйг шинжээчийн комисс олж тогтоосон байна. Шинжээчийн комиссын илтгэл энэ сарын сүүлээр нийтлэгдэх гэнэ.

 

Шинжээчдийн мэдээлснээр, эдгээр объектууд нь тээврийн зангилаа эсвэл автомашины томоохон замуудын ойролцоо байрлаж буй аж. Үүний сацуу, Ёнбён дахь цөмийн объект ажилласан хэвээр байна гэж тус илтгэлд дурджээ.

 

Өнгөрсөн оны есдүгээр сард Пёньянд болсон Өмнөд болон Хойд Солонгосын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын дүнгээр БНАСАУ Тончхан дахь пуужингийн полигоноо хааж, Ёнбён дахь цөмийн объектуудаа устгах амлалт өгсөн билээ.

 

Цөмийн эрчим хүчний олон улсын агентлаг Ёнбён дахь цөмийн төв үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байна гэж мөн. өмнө нь мэдээлж байсан бөгөөд тус объектод нэвтрэлгүйгээр үйл ажиллагааны зорилго зэргийг нотлох боломжгүй байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
!?!?!?(122.201.20.190) 2019 оны 02 сарын 18

Яагаад АНУ цөтийн зэвсэгтэй байж болдог, Солонгос болдоггүй байна аа ????????????????

0  |  0
Top