Түргэн хоолны “KFC” сүлжээний Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод орж, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна.
Уг асуудалтай холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалтын ажиллагаа явуулж албан ёсны дүгнэлтээ өнөөдөр танилцууллаа.
НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёл хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах “KFC” Зайсан салбарт хоолны хордлого гарсантай холбогдуулан шалгалт явуулж, дүгнэлтээ гаргалаа. Хяналт шалгалтын хүрээнд, тус хоолны газрын 28 ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад, дөрвөн төрлийн ноцтой зөрчил илэрсэн. Тухайлбал, хоол үйлдвэрлэлийн журмыг зөрчсөн, ажилчдын эрүүл мэнд ариун цэврийн байдалд дотоодын хяналт тавьдаггүй, халдваргүйжүүлэлтийн бодисыг ашигладаггүй, гал тогоонд ажиллаж байсан ажилтнууд нь мэргэжлийн үнэлэхгүй хүмүүс байсан гэх зөрчил тус тус илэрсэн байна. Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас авсан эмнэлзүйн лабораторийн шинжилгээгээр ундны уснаас халуунд тэсвэртэй гэдэсний савханцар, “Сэвэн ап” нэртэй ундаанаас нянгын бохирдол илэрснээс гадна гал тогооны хоёр ажилтнаас цусан суулга өвчний нян илэрсэн” гэлээ.
Түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх нэгдсэн лабораторид ундны ус, орчны агаарын болон арчдасын дээж, хоёрдугаар сарын 9-11-ний өдрүүдэд худалдаанд гаргасан хоолны болон түүхий эдийн гэх мэт 133 дээж шинжилгээнд ирсэн гэх ба зургаан хоногийн турш шинжилжээ. Химийн үзүүлэлтээр, ундны ус нь нитратын бохирдолтой, халуунд тэсвэртэй нян илэрсэн бол тахианы ястай болон ясгүй түүхий махнаас листериа нян илэрсэн ч зөвшөөрөгдөх хязгаараас хэтрээгүй байсан гэх мэдээллийг өгч байна.
Тиймээс тухайн өдрүүдэд хүнсэнд ашигласан түүхий эд хоолны бүтээгдэхүүнүүдийг устгалд оруулж, ажлын байрны ариутгалд хамруулсан байна.
Улмаар 300 гаруй хүн хордсон хоолны хордлогын шалтгааныг, “Таванбогд” компанийн дотоод хяналт шалгалт сул, эрүүл ахуйн болон хоол үйлдвэрлэлийн стандартаа баримтлаагүйгээс үүдэж, шигэл буюу цусан суулга өвчний нянгаар үүсгэгдсэн хордлого гарсан гэх тайлбарыг албаныхан өглөө.
Харин өнөөдөр /2019.02.18/ болсон Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр эл асуудлыг хэлэлцэж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Тус түргэн хоолны газрын бүх салбарыг хаахаар болсон, мөн бүтээгдэхүүнийг устгах ажиллагаа явуулна” гэж мэдэгдсэнийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн албанаас өгсөн ч удалгүй уг мэдээллээ өөрчилж, "KFC” сүлжээ рестораны бүх салбаруудыг шалгахаар болсон хэмээн шинэчлээд байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 27 )
ene neg malaas uur yarichihaar hun baidgui yum hun zagnaad bgaa yum shig buduuleg medleggui kazak
Тахиа угаасаа заваан иддэг ч үгүй
Нээх соелтой баян хүмүүс болох гээд хор л худалдаж авч идэх юмдаа. Хэзээ ухаарна даа монголчууд минь.Яана даа хэдэн жилийн дараа хэдэн хүн хорт хавдар гэсэн оноштой хорвоогоос буцах болдоо.Зүгээр л гэртээ лавшаа цуйван буузаа хийгээд л идэлдээ.Нэг л дүр эсгэсэн хүмүүс гадна өнгө үзэмж царай зүс мөнгө л шүтсэн хүмүүс хөдөөний бид ч эрүүл хоолоо идээд л бж бнда.Төр нь ч гэж дампуу мэргэжлийн хяналт гэдэг нь мөнгө л бвал юу ч гэж хуцаж байдаг газар. Хэзээ хүнийхээ төлөө шийдвэр гаргадаг болох юм болоо.Гутаж байна шүү энэ мэргэжлийн хяналтынханд.
Идэхээс дургүй хүрдийнш дээ угаасаа хүмүүс минь зүгээр л гэрийнхээ лавшааг идэж бай.
Шаал заваан юм
Хүн хордоод өвдсөн, үхсэн хойно нь шалгалт хийсэн дүр эсгээд худлаа дүгнэлт гаргадаг мэргэжлийн хяналтаар юу хийх вэ. Эцэстээ усруу бурууг нь чихээд KFC зөв болж байх шив. Мэр.хяналтыхан гэж мөнгөөр дүгнэлт гаргадаг газар шүү дээ.
ajilchidruugaa chiheed uursduu ner tsever uldehee mednee ed nar
ТАХИАН МАХ ЯМАР Ч БУРУУГҮЙ ЮУ????
Kazakh tsaraitai gar harvaas...
Ene buzar albin ahuihan mungu awaad tohiroltsonuu eswel uuriinh n hiisen horlol oligtoihon mungu awch chadahguid hurew uu !! Hyan ilersen ghdee zugeer gj yu ve ugaasaa nyangui bh est bish umu !!
Тахианаас НЯН ИЛЭРСЭН ч зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй ГЭНЭ ҮҮ. ИНГЭЭД Л ТЭНЭГТЭЭД ИРДГИЙН. ИХ БАГА НЬ ХАМААГҮЙ ХОР БОЛ ХОР!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Orohoo bolichihoo horond munguu uguheebolchihoo
Bvh salbaruudiig ni haah heregtei bvgd adilhan l bga shde yugii ni shalgadgiin adilhan mergejliin bus hvmvvs oyutnuut l ajildgiim bna le shde tgd hvmvvsiig shulsan gazar bdgiim bna le
Авилга авсан байж магадгүй. Тодорхой юм ярихгүй . Тоймлоод л байх юм.
odoo naaduul chini buun mungu avchixsan neg muu xuurxii mongoliig xelmegduulne dee uxej baival taarsan turiin luivarchin xeneggui xudlaa yarid l suuna ur undseeree uxeerei muusain turd bugshsan luivarchid
Мэргэжлийн хяналтынхан мөн үү? Мэхгэшсэн мэргэжилтнүүд мөн үү? Улс, эх орноо, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалахаар тангараг өргөсөн мэргэжилтнүүд мөн үү? Та нар ийм мэдээлэл өгөхдөө ичиж, нүүр чинь улайхгүй байна уу? Эрдэмтэн багш нарынхаа заасан хичээл, лекцээ нэг хармаар байна даа... Эсвэл мэдсээр байж албаар мэдэн будилж байна уу?
худлаа мэдээлэл хийж байж ахиад баахан хүн хордуулах гэж байгаан
8 hultei tahia zgrvv tgd..
Busad buh gazruudiig mun bas mash sain hariutslagataigaar shalguulahiig shaardaj bna.
Монголын ард түмэн шинэ үетэй хөл нийлүүлэн алхахын тулд энэ цаг үедээ нийцэх шаардлага хангахуйц хариуцлагыг ухамсарлуулахын тулд орчин үеийн соёлын довтолгоог бүх нийтээрээ хийцгээх хэрэгтэй байна.
гүний уснаас бохирдсон бол тэндээ тэр аяараа, хоолны газрууд ч хордлогот хамрагдаад аймаар юм болно. хурдан шалгаач дээ.!!! хурдан ажиллаачдээ. Гялс тѳв шиг хариу гаргаачдээ.
Evteikhen tyrhen khooloo khii l dee bolokhgui bol tatvar avna shyy
тэндхийн хамгаалах ажилтан шиг ярьж байна. элэгсэг дотно хаха. ѳвчин гарсан л бол байгууллага бүрэн хариуцана. харин дотоод ажилчидаа яахах ѳѳрсдѳѳ шиийд
Энэ одоо юу гээд хуцаад бна аа. Яг ямар нэртэй нян, бактер вэ нэр ус, нэршил Монгол болон олон улсын нэршил зэргийг хэл дээ. ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭ Ч гэх шиг
ichij amidar companii buzar bulaig n delgehgui nuuj haah gej hudlaa hucdagaa boli.neg companii busad salbaruudiin ajiliig shalgah huuliin undeslel alga ch geh shig.???neg compani biz dee?uchnuun hunhordoj uheh gej bhad mungutei hunii bugs dolooj amidardag iimerhuu turiin alban haagchdiig turgen zailuulj medleg bolovsroltoi shudraga ajilaa hiij chaddag mergejiliin humuusiig ajild av.companii buruug ajilchidad n tohood gem zemgui ungruuh gesen buzar ajillagaa?heden tugruguur hen zohion baiguulj iim dugnelt gargasaniig n shalgah heregtei.mash tom avilga bgaa n todorhoi.
arai l yumaa MKHG-khan icheechei
Мэргэжлийн хяналтынхан ийм л юм аргалж баяжих гэж энэ албанд ордог. Одоо сүүлийн үед хэл ам ихэссэн тул худалаа шудрага царай гаргаж байна. Ж.Энхбаяр зэрэг тэрбумтнууд төрж гарсан газар шүү дээ.