Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Замын-Үүд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилго, чиглэл бүхий “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төсөл”-ийн зохицуулагч Х.Болор-Эрдэнэ болон төслийн багийг хүлээн авч, боомтын барилга угсралтын ажлын талаар харилцан санал солилцлоо. Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төсөл”-ийн хүрээнд Замын-Үүд боомтын авто замын шалган нэвтрүүлэх цогцолборыг өргөтгөлийн ажил энэ оны тавдугаар сард эхлэх юм.
Замын-Үүдийн боомтоор нэг цагт 900 зорчигч, 100 зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай ажиллаж байгаа бөгөөд өргөтгөл шинэчлэл хийснээр 9500 м2 талбай буюу шалган нэвтрүүлэх цогцолборын хэмжээг ес дахин томруулж, цагт 2700 зорчигч, 500 зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай болох тооцоо гаргаад буй. Дээрх төслийн багийнхан 2017-2018 онд ОХУ, БНХАУ-тай хиллэдэг 26 боомтын үйл ажиллагаатай танилцаж, хилийн боомтуудыг хэрхэн хөгжүүлэх талаар судалгаа, төлөвлөлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Эхний удаа Монгол Улсын эдийн засгийн коридор Алтанбулаг, Замын-Үүдийн хилийн боомтын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )
Davhar vagoniig orchin ued oros hyatad mongold guihgui l bol sanal bolgohgui