АНУ-ын хүмүүнлэгийн тусламжийг Венесуэл рүү оруулахгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 18

АНУ Венесуэлийн түр Ерөнхийлөгч гэж өөрийгөө зарласан Хуан Гуайдогийн хүсэлтийг хүлээж авч, хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ. АНУ-ын цэргийн онгоцууд Венесуэлийн хилийн ойролцоох Колумбын Кукута хотод хүмүүнлэгийн тусламж хүргэсэн байна. Тэгвэл Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ын тусламжийг улс руугаа оруулахгүй гэж мэдэгдсэн билээ. Тэрбээр “Энэ бол Венесуэлд мөргөлдөөн үүсгэх гэсэн АНУ-ын төлөвлөгөөний нэг хэсэг” гэсэн байна.

Харин сөрөг хүчний удирдагч, өөрийгөө Ерөнхийлөгч гэж зарлаад байгаа Хуан Гуайдогийн мэдэгдсэнээр энэ сарын 23-нд Венесуэлийн 600 мянга гаруй сайн дурынхан хил давж, дээрх хүмүүнлэгийн тусламжийг авчрах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
...(122.201.20.190) 2019 оны 02 сарын 18

ИЙМ ТУСЛАМЖ БОЛ УЛС ТӨРИЙН ХАХУУЛ ЮМ

0  |  0
Top