Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг фенүүддээ “Бэлэг” барилаа

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 02 сарын 18

 

Монгол улсын Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг ирэх сарын 8-нд Корпорэйт конвеншн центр-т “Хайр гэж...” уран бүтээлийн шинэ тоглолтоо тоглохоор болсон. Сүүлийн хоёр жил АНУ-д ажиллаж, амьдарч байгаад ирсэн уран бүтээлч маань “Чингисийн хүүхдүүд” УСК-ны продюсерээр уригдан ажиллахын сацуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Ачлалт хүүхдүүд” төвийн зөвлөхөөр ажиллаж байжээ.

 

Тэрбээр шинэ тоглолтдоо зориулж, өнгөрсөн долоо хоногт “Бэлэг”-ээ задалсан байна. Энэхүү шинэ уран бүтээл нь хөөрхөн хүүхдүүд, хайртай хань, халамжит найз нартайдаа баярлаж, амьдралаас өгсөн бэлэгтээ хязгааргүй талархаж байгаа эх хүний сэтгэлийг харуулжээ.

 

Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар тоглох тоглолтыг "On’n Off" продакшн зохион байгуулж, найруулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тэлмэн(66.181.161.40) 2025 оны 03 сарын 13

Хөгшрөөчээ алтаа минь

1  |  0
Zochin(66.181.161.11) 2025 оны 03 сарын 13

Goe duu bn

1  |  0
Close menu