"Ж.Алтанцэцэгийн дууг хэн сайн дуулах вэ?" уралдаан зарлажээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 21

 

Гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэгийн "Хайр гэж" тоглолт гуравдугаар сарын 8-нд "Корпорэйт конвеншн центр"-т болох гэж байна. Тоглолттой холбогдуулан дуучин Ж.Алтанцэцэгийн фэйсбүүк хуудасны админуудын зүгээс үзэгч, сонсогч, фэнүүдийнх нь дунд “Ж.Алтанцэцэгийн дууг хэн сайн дуулах вэ?” уралдаан зарлажээ.

 

Дуучин Ж.Алтанцэцэг нь "Сэрүүн зүүд шиг амьдрал", "Чамайг хүнийх гэж бодсонгүй", "Итгэл өгөөч наддаа", "Мандах нар", "Хайраа санана", "Уйллаа шүү" зэрэг олон сайхан хит дуутай. Уралдааны ялагчийг хамгийн олон шэйр, лайк авснаар нь тодруулж, "Хайр гэж" тоглолтын хос тасалбараар урамшуулах юм байна.

 

Мартын 8-наар хайртыгаа, ханиа, хайртай ээжийгээ баярлуулахыг хүсвэл энэхүү уралдаанд оролцоорой хэмээн уриалж байна.

 

Уралдааны бичлэг тавихдаа #Хайргэж хаштаг-ийг хэрэглэх эсвэл "Ж.Алтанцэцэг дуучин" фэйсбүүк пэйжрүү илгээх ажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.44.15) 2019 оны 02 сарын 24

odoo bolno doooo

0  |  0
Zochin(122.201.22.248) 2019 оны 02 сарын 23

Ene odoo uy ve? Neeh od uym shig. Tsarai muutai, dr n tom tom uym yarisan, balai avgai bainalei. Americad heden jil amidarchaad bur uzeegui uymaa uzsen uym shig gaihaj yariad l.. huuhdee magtaad l.. Unen funny avgai. Tetgevertee garval taarna.

0  |  0
Top