"Камертон" хит тоглолтоо ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 30

Монголын рок, попын ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн, өнөө цагийн домог болсон уран бүтээлчид буюу "Камертон" хамтлагийн залуус энэ зургадугаар сарын 24-ний өдөр хит дуунуудаасаа бүрдсэн энэ зуны хамгийн том шоу тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах энэхүү тоглолтод "Харанга", "Никитон", "Камертон", "3 охин" хамтлагийн уран бүтээлчид оролцох юм. 

Дашрамд өгүүлэхэд, зургадугаар сарын 7-ны өдөр бүх тасалбар 20 хувийн хямдралтай байгаа ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top