The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоно

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

Дэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.

Өнгөрсөн есдүгээр сарын 11-нээс “The HU” хамтлаг Хойд Америкийн аялан тоглолтоо эхлүүлж одоо ч үргэлжилсээр байна. Хамгийн сүүлд тэд Миннеаполист тоглосон бөгөөд тасалбар нь 20 хоногийн өмнө дуусжээ. Нийтдээ гурван сар буюу 57 хоног үргэлжлэх Хойд Америкийн аялан тоглолт арванхоёрдугаар сарын 07-нд дуусах юм. Ихэнх тасалбарууд нь 10-20 хоногийн өмнө дуусаж байгаа тул сүүлийн 10 тоглолтоо суудал ихтэй том цэнгэлдэхэд хийх саналыг үзэгчдийн зүгээс тавиад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top