Тэд бидний тухай
The Guardian Монголын The Hu хамтлагийг онцлов. Нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
Сүр хүчтэй төрхтэй The Hu хамтлагийн гишүүд мөн савхиар гангарчээ. Гэхдээ тэдний савхи Монгол эх орныхоо бэлгэдэл, хээ угалзаар ялгарна. Тэд англи хэлээр бус зөвхөн эх хэлээрээ эртний ардын урлагийн нэгэн хэлбэр болох хөөмийлөн дуулдаг. Барууны хүчирхэг цахилгаан гитар, бөмбөрийг хоёр чавхдаст морин хуурын баялаг аялгуу, Монгол гитар болох товшуур, төмөр хуурын чичирхийлэх аялгуутай хослуулсан нь тэдний өвөрмөц имижийг тодотгоно.
Тэдний хэмнэл хамтлагийн нүүдэлчин өвөг дээдсийн шүтэж ирсэн морины төвөргөөнийг санагдуулж, барууны металлаас ялгаруулна. Эрч хүчтэй дүр төрх, хөгжмийг хослуулснаар The Hu Монголын уламжлалт баялаг хөгжмийг арван тонны хүчтэй барууны металлтай хоршуулах давтагдашгүй холбоог бий болгож чаджээ. Чингис Хаан Иуда лам руу дайрч байна гэж бодоод үз.
“Бидний хөгжим зүүнийг баруунтай, уламжлалыг шинэчлэлтэй хослуулдгаараа онцлог. Олон мянган жилийн түүх, дуу хөгжим биднийг хөглөдөг” гэж хамтлагийн ахлагч Галаа буюу Цэндбаатарын Галбадрах The Guardian сонинд ярилцлага өгөхдөө ярьжээ.
Барууны ертөнц The Hu хамтлагийн буянаар урьд өмнө хэзээ ч сонсож байгаагүй тэр аялгуугаар сонороо мялааж байна. Тэдний Чонон сүлд, Юу вэ, Юу вэ, Юу анхны хоёр дууны клипийг нэг жилийн хугацаанд Youtube-ээр 45 сая хүн үзэж, Гэрэгэ хэмээх анхны цомог нь Billboard-ын шилдэг шинэ дуучдын жагсаалтыг тэргүүлж, Indie Label жагсаалтын хоёрт бичигдсэн. Түүнчлэн энэ хамтлаг Их Британийн Рок, Металлын цомгийн жагсаалтын хоёрт, хамгийн ихээр татаж авсан цомгийн жагсаалтын дөрөвт бичигдсэн бол Австралид интернет борлуулалтаараа айргийн тавд оржээ. The Hu хамтлагийн Facebook хуудсыг 300 мянга гаруй хэрэглэгч дагадаг.
Дөнгөж 2016 онд байгуулагдсан ч тус хамтлагийн гишүүд амьдралынхаа ихэнх цагийг ардынхаа уламжлалт хөгжмийн зэмсгээр тоглож, хөөмийлөхөд зориулсаар ирсэн. Хамтлагийн дөрвөн гишүүн Энкүүш /Батжаргалын Энхсайхан/, Жаяа /Галсанжамцын Нямжанцан/, Тэмка /Наранбаатарын Тэмүүлэн/ нар Монгол Улсын Хөгжим, бүжгийн консерваторт суралцжээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тэд олон төрлийн хөгжим сонсдог байж. “Барууны сонгодог хөгжмөөс авхуулаад, жазз, рок, мэдээж хэрэг Монгол ардын дуу хөгжим гээд бүгдийг сонсдог байлаа” гэж Галаа дурсаж байна.
Үүний сацуу тэд “Metallica”, “System of a Down”, “Rammstein” хамтлагаар дамжуулан металл хөгжмийг шимтэн сонсдог байжээ. 1992 онд төгсгөл болсон социализмын үед Монгол Улсад барууны ийм төрлийн хөгжим сонсохыг хориглодог байв. Хэдийгээр тухайн үед тус хамтлагийн гишүүд хүүхэд байсан ч соёлын өөрчлөлт тэдний ойд тод үлджээ. “Бид хүнд үеийг туулсан” гэж Жаяа ярина. “Монгол Улс санхүүгийн хямралд орсон байсан. Гэхдээ энэ бол бидний хийх ёстой зүйл байв. Энэ өөрчлөлтийн ачаар бид бүгд рок хөгжим тоглох боломжтой болсон” гэж тэрбээр дурсав.
Үнэндээ ч сүүлийн 25 жилийн хугацаанд бой бэнд Камертон, Нетфликсийн цуврал “Марко Поло” киноны хөгжмийг тоглосон Алтан Ураг рок хамтлаг, удахгүй англи хэлээр цомог гаргах гэж буй шинэхэн од Mrs M хип хоп дуучин зэрэг эстрадын олон тооны хамтлаг, дуучин гарч ирснээр орчин үеийн хөгжмийн урлаг давшингуй хөгжсөн юм. Гэхдээ тэдний хэн ч The Hu хамтлагийг үүсгэн байгуулсан продюсер Б.Дашдондогоос өмнө металл рокийг Монголын уламжлалт хэв маягт хөрвүүлэх санаа гаргаагүй. Барууны хөг, аялгууг дуурайх дотоодын поп, рок хамтлагуудтай олон жил хамтран ажилласан Дашка шинэ зүйл хийхийг хүсэж, энэ зорилгодоо хүрэхийн тулд Хөгжим, бүжгийн консерватороос The Hu хамтлагийнхаа гишүүдийг сонгож авчээ. “Бид хамтлагийнхаа нэрийг сонгохдоо Who буюу англиар хэн гэсэн утгыг бус Хүннү буюу монгол хэлний хүн гэдэг үгийн үндсийг сонгосон. Энэ нь зөвхөн Монгол хүнийг илэрхийлээгүй. Хүн гэдэг бодгалийг бэлгэдсэн нэр юм” гэж Тэмка тайлбарлав.
Гэсэн хэдий ч Монголын сэдэв хамтлагийн дуунд давамгайлдаг. Ихэнх дуунууддаа өвөг дээдсээ магтан дуулдаг. “Монгол хүн болж төрсний хувьд бид өвөг дээдэс, түүхээ хүндэлж өссөн. Бид энэ дэлхийд өөрсдөө ирээгүй. Үеийн үед амьдарч ирсэн өвөг дээдэс биднийг бүтээсэн” гэж Жаяа бахархана.
Тэдний уран бүтээлд байгаль эхээ хайрлан хамгаалах сэдэв мөн чухал байр суурийг эзэлдэг. “Хүн, байгаль хоёр хүйн холбоотой” гэж Жаяа тайлбарлав. Түүний хэлснээр, нүүдэлчин ард түмэн мал адгуулж, амьдралаа залгуулж, жилийн дөрвөн улиралд нүүдэллэдэг. Тиймээс нүүдэлчид газар дэлхийгээ хүндэлж, хайрладаг. Байгаль дэлхий, хөөмий ч мөн амин холбоотой. Бид усны чимээ, салхины исгэрээг дуурайхыг л оролддог. Байгаль өөрөө бидний дуу хоолойд бий гэж Жаяа өгүүлжээ.
Хамтлагийн бүх гишүүн хөөмийлөх урлагийг олон жилийн өмнө эзэмшсэн. Хөөмийлөх нь сурахад бэрх чадвар. Хөөмийлж сурсан дуучин хоёр, бүр гурван өнгийг нэгэн зэрэг гаргаж чаддаг. Хоолойн угаас гарч буй энэ авиа барууны сонсогчдод трэш металлыг санагдуулдаг. “Хоолойгоо хүчилж дуулдаг тул маш эрчтэй аялгуу гардаг” гэж Жаяа өгүүлэв.
Хамтлагийн Юу вэ, Юу ву, Юу дууны клипэнд орчин цаг, уламжлалын холбоог тодоор харуулдаг. Клип орчин цагийн янз бүрийн хамтлагийн гишүүд Улаанбаатар хотын кофе шопт эсвэл гэртээ видео тоглоом тоглож буйгаар эхэлж, Галаа хотын гэрийнхээ хаалгыг онгойлгон, өндөр уулс, нуур бүхий Монголын алс баруун хязгаарт очно. Клипэнд гарах дүрслэл үнэхээр гайхамшигтай бөгөөд Монголын аялал жуулчлалыг сурталчлахад хүч нэмэхүйц бүтээл болжээ. Хамтлагийн хоёр дахь уран бүтээл болох Чонон сүлд дууны клипэнд монгол морьтон дайчид Harley унасан савхин өмсгөлтэй эрчүүдтэй нэгдэж буйгаар гарах нь “Easy Rider” киноны дорнын хувилбар гэлтэй. Тэдний хоёр дуу гайхалтай амжилт үзүүлж, эхний цомог нь гарахаас ч өмнө хамтлагийг алдаршуулсан.
Тэдэнтэй гэрээ хийсэн Eleven Seven Music дуу бичлэгийн алдарт компанийн захирал Стив Клайн “Тэдний клипийг үзсэн хүний тоо бидний анхаарлыг татаагүй. Тэдний хөгжим үнэхээр онцгой байсан. Бид тэдний бүтээлийг тодорхойлж ч чадахгүй байв. Энэ юу гэдгийг нь хэлж мэдэхгүй ч гэхдээ үнэхээр гайхамшигтай гэж бид өөрийн эрхгүй дуу алдсан” гэжээ.
The Hu хамтлаг өнгөрсөн сард тус компаниар хэвлүүлсэн анхны цомогтоо 1200-аад оны Монголын эзэнт гүрэн дэлхий дахинд нэвтрүүлсэн анхны гадаад паспорт болох гэрэгээний нэрийг өгсөн. “Монголын эзэнт гүрнийг хүмүүс цэрэг, дайчдаар төсөөлдөг. Гэтэл эзэнт гүрэн дэлхий дахинд анхны шуудангийн тогтолцоо, анхны худалдааны Торгоны зам, дипломат паспорт зэрэг маш олон дэвшилттэй зүйлсийг нэвтрүүлсэн” гэж Жаяа тайлбарлав.
The Hu-гийн хөгжим тэдний паспорт, гэрэгэ юм. АНУ-д хийх тэдний аялан тоглолтын тасалбар хагас өдрийн дотор борлуулагдаж, энэ оны сүүлээр тэд Европыг зорих юм. Тэд 2020 оны эхээр Их Британид тоглохоор зэхжээ. The Hu багтаа дөрвөн гишүүн нэмж авсан нь тэдний аялгуу, дуунд улам бүр хүч нэмнэ.
Бас нэг сайхан мэдээ гэвэл Eleven Seven тэдний дууны ремиксийг Америкийн рокерууд англиар дуулж буйгаар зах зээлд гаргаж эхэлжээ. Эхний удаад Юу вэ, Юу вэ, Юу дууг “From Ashes to New” рок хамтлагийн гоцлол дуучин Дэнни Кэйсийг дуулуулахаар урьжээ. The Hu хамтлагийн өвөрмөц өнгө төрх, дуу хөгжим дэлхийн хэмжээний оддын анхаарлыг татсан. “Нэг өдөр Элтон Жон бидний шүтэн бишрэгч гэж надад хэлж байсан. Тэр хөгжмийн ертөнцөд ийм шинэ зүйлийг сонсоогүй олон жил болжээ гэж хэлж байсан” гэж Галаа өгүүлэв. Энэ бол рок хөгжмийн ертөнцийн хувьд сайн мэдээ. Учир нь хөгжмийн энэ төрлийн оргил үе өнгөрсөн үед үлдсэн гэж боддог хүн цөөнгүй. “Бид рок хөгжимд хайртай. Гэхдээ хүмүүс үүн шиг хөгжмийг өмнө нь сонсож байгаагүй. Тиймээс биднийг холбож байгаа юм. Энэ бол нэгэн шинэ зүйл” гэж Галаа учирлав гэж The Guardian сонин бичжээ.
Сэтгэгдэл ( 16 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Ym uzeegui sheesnuud
Хамтлагийханд амжили хүсье. Та бүгдээрээ бахархаж байна. Энд нэг юм хэлье гэж бодлоо. Соц гээд байгаа нийгмийн металл рокийг хориглож бариад байсан юм байхгүй. Зүгээр тэр үед бичлэг пянз ховор байлаа. Телевиз радиогоор огт 'сонсогддоггүй учраас ихэнх хүмүүс металл рокыг хүлээж ойлгож авахдаа муу байсан гэхүүдээ. Мэдээлэл одоогийнх шиг байгаагүй.
Mongolchyyd ene zaluuchuudaaraa baharhah yostoi!Daska bol edniig dyydan dallasan altan haraazai,tyygeer baharhah setgel ylam byr endersene!
Dashka ah hovdiin chandmanii garaltai hun gesen chandmanii uul usiig clipendee oruulj uguuchh
МУНДАГ ЮМАА АМЖИЛТ
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0022 995 41 4913
орчуулга сайн болжээ
Үнэхээр бөөөөөөөн баяр. Сайхан хамтлагийнханд уран бүтээлд нь үнэхээр их амжилт хүсэн ерөөе өө.
Та нараар бахархаж байна.
uuu uuu uuuhaiiiiii hu hu hu hu
Yaayaayaa uuuuuhaaaai
zarig.mn баярлалаа. Хү хамтлагийг дэлхий даяар улсын дайтай хүн зон сонсдог болсон цаг үед ийнхүү ард түмэндээ дэлхийн тавцнаас танилцуулж байгаад талархаж байна.