COACHELLA 2022 | "The Hu" хамтлаг ГАЛ асаалаа

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 18

Хоёр жилийн хугацаанд завсарлаад байсан поп хөгжмийн хамгийн том Coachella хөгжмийн наадам энэ удаад гэнэтийн бэлгээр дүүрэн болж байна. 

Тус наадмын тайзнаа Монголын "The Hu" хамтлаг өөрсдийн үзүүлбрээ үзүүлсэн бөгөөд "Шихихутуг", "Татар баатар", "Wolf Totem", "Black Thunder" зэрэг дуунуудаараа гал асаалаа. 

Дэлхийн шилдгүүд хуран чуулдаг энэхүү хөгжмийн наадамд оролцсон тэд Америкийн Сан Диэго хотод аялан тоглолтоо хийж байгаа аж. 

Coachella наадамд алдарт дуучид болох Снүп Дог, Жастин Бибер, Билли Айлэш, Пост Мэлон болон Өмнөд Солонгосын алдарт 2NE1, Эпик Хая зэрэг А зэрэглэлийн уран бүтээлчид оролцсон байна. 

 

 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
The hu(202.9.46.236) 2022 оны 04 сарын 20

Mundag bsan shuu

2  |  0
Top