"THE HU" хамтлаг Grammy Awards-т өрсөлдөж байна

Ж.Сондор | Zindaa.mn
18 цагийн өмнө

 

"THE HU" хамтлаг 67 дахь удаагийн Grammy Awards-ийн "Best Global Music Performance" буюу "Дэлхийн шилдэг хөгжмийн тоглолт" төрлийн эхний шатанд өрсөлдөж байна. 

Эхний шатны санал хураалт энэ сарын 4-15-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд эцсийн шатанд нэр дэвших эрхээ авсан уран бүтээлчдийг ирэх 11 дүгээр сарын 8-ны өдөр зарлах аж. Тус шагнал гардуулах ёслолын эцсийн шатны санал хураалт 12 дугаар сарын 12-ноос ирэх 2025 оны нэгдүгээр сарын 03-ны өдрийн хооронд үргэлжилж, ялагчдыг хоёрдугаар сарын 2-нд болох 67 дахь удаагийн Grammy Awards-ийн үеэр зарлана. 

Дэлхий дахинаа, тэр дундаа европ тивд өөрсдийн өв уламжлал, хүннү рок урсгалыг түгээн дэлгэрүүлж яваа "THE HU" хамтлаг ийнхүү дахин нэг жим татаж, Монгол Улсаас анх удаа Grammy Awards-д уран бүтээлээ сойж байна. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top