Billboard: "The Hu" хамтлаг Австралид хөл хорионд оржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 27

 

Дэлхий дахиныг хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас рок хөгжмийн нэгэн шинэ үзэгдэл болсон "The HU" хамтлаг Австрали улсад гацжээ. Энэ нь дэлхий даяар нислэгүүд цуцлагдсанаас гадна Монгол Улс Австрали зэрэг тархалт өндөртэй улсуудаас нислэг хүлээн авахгүй байгаатай холбоотой ажээ.

Одоогоор тус хамтлаг Сидней хотын нутаг дэвсгэрт байгаа аж. Цар тахлын улмаас аялан тоглолт зохион байгуулах боломжгүй тул орлогын эх үүсвэрийн асуудал хүндээр тусаж байна. 

"The HU" хамтлаг Австрали улсад гурван тоглолт хийгээд байх үед нь коронавирусний халдварын улмаас олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалсан юм. Тэд гуравдугаар сарын 16-нд Аделейд хотод 1000 гаруй хүнийг хамарсан, гуравдугаар сарын 17-нд Брисбан хотод 500 хүнийг хамарсан тоглолт зохион байгуулжээ.

Ийнхүү рок хөгжмийн шинэ үзэгдэл болсон "The HU" хамтлаг дэлхий дахиныг хамарсан аялан тоглолтдоо завсарлага авахад хүрлээ. Уг нь тэд Индонезийн Бали аралд орших нэгэн бичлэгийн студид хоёр дахь цомгоо бичүүлэхээр төлөвлөж байжээ.

Хамтлагийнхны зүгээс Монгол руу буцах хүсэлт гарган, холбогдох Элчин сайдын яамандаа хүргүүлээд байгаа аж.

Эх сурвалж: Billboard

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.23.84) 2020 оны 04 сарын 28

Монголдоо ирээд шинэ уран бүтээл дээр ажилла

0  |  0
badarch taxar(139.5.216.171) 2020 оны 04 сарын 27

Yun gadaadad mongo oloh bitgii hel mongoldoo amid irj chadaj bna uu hoorhii do

0  |  0
Зочин(202.9.46.18) 2020 оны 04 сарын 27

маш гоё хаус-нд амьдарч байна лэ

1  |  0
Зочин(66.181.161.115) 2020 оны 04 сарын 27

Арай тэд маань хүний газар хоолгүй болж золигтож байгаа юм биш байгаа. Энэ талаар засгаас анхаарал хандуулмаар юм. Нѳѳц сангаас ийм болсон иргэддээ хангалт ѳгѳх хэрэгтэй.

0  |  0
Su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 28

Мөнгөний хойноос улайран хөөцөлдөх хэрэггүй энэ цаг үед та нарыг үзэх гэж бөөгнөрөл үүсгэх нэг ч улс орон байхгүй битгий сагсуур даруухан бай.

1  |  1
Зочин(202.9.46.18) 2020 оны 04 сарын 27

Монгол Улсын ЗГ бодлогоор The Hu г татаж авах цаг нь болсон. Эх орондоо тавтай морилно уу!

1  |  0
Юу ч(122.201.22.106) 2020 оны 04 сарын 27

Ойлгоогүй, ямар ч мэдээлэлгүй байна даа. Дэлхий даяар энэ хэдийг чинь ”ЭРДЭНЭС” шинэ эринийхэн гэж байгаа.\n

1  |  0
Zochin (85.218.48.83) 2020 оны 04 сарын 27

Yamr hund ubchin tussan humustei adilhan bish,gaigui bailgui dee!y\naaj iigeed teseed bai,Australid amidrdag heden mongolchuud chin ta nariig ad uzehgui bailgui 1,1 eeree ochij honood yabj bhgui yu

0  |  1
Zochin(202.55.188.85) 2020 оны 04 сарын 28

Ta nar ch gadaa geed vhchih geed bdg ulsuud tendee LIVE togloltoo hiigeed bhgvi yi daa...

2  |  2
Top