The HU: Үзэгчид HU HU гэж уухайлахад омогшил төрдөг

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 09

Монголын The HU хамтлаг өнгөрсөн жил цар тахлын улмаас цуцлагдсан дэлхийг тойрох аялан тоглолтоо энэ жил үргэлжлүүлж эхэлсэн билээ.

Тус хамтлагийг АНУ-д "Outside Lands" наадамд оролцон тоглож байхад нь Music-News.com сайтын сэтгүүлч Карл Карпентер ярилцлага авчээ. Ярилцлагын хэсгээс орчуулан хүргэж байна. 

Хамтлагийн гишүүд
 

  • Ц.Галбадрах буюу Галаа - Хамтлагийн ахлагч (дуучин, морин хуурч)
  • Б.Энхсайхан буюу Энхүүш (Дуучин, морин хуурч),
  • Г.Нямжанцан буюу Жаяа (Лимбэ болон цуур хөгжимчин),
  • Н.Тэмүүлэн буюу Тэмка (Хөгжмийн найруулагч, товшуур хөгжимчин)

-Манай наадам дөнгөж эхэлж байгаа ч та бүхний тоглолт хамгийн шилдэг нь байлаа. Баярлалаа...

-Тэмка: Их баярлалаа.

-Танай хоёр дуу (Yuvu Yuvu Yu, Wolf Totem) YouTube дээр 140 сая гаруй хандалт авсан. Та нар интернэтэд ийм их амжилт олсондоо гайхсан уу?
 


-Жаяа: Бид энэ бүхнийг эхлэхдээ амжилт олохыг хүсэж байсныг та мэдэж байгаа байх. Монголын соёл, монгол хөгжмийг дэлхий дахинд таниулахыг маш их хүсэж, хичээсэн болохоор дуу маань YouTube дээр амжилт олж, хандалт нэмэгдсэнд их баярласан.

-Монголын Ерөнхийлөгч саяхан та бүхэнтэй ирж уулзсан. Ерөнхийлөгч танай хөгжимд дуртай юу?

-Энхүүш: Сайхан уулзалт болсон. Ерөнхийлөгчтэй уулзах нь нэр төрийн хэрэг байлаа. Манай Ерөнхийлөгч рок хөгжимд дуртай, AC/DC, Metallica сонсдог хүн. Өмнө нь манай продюсер Б.Дашдондогтой хамтарч ажиллаж байсан юм.

-Та нар "Metallica"-гийн 30 жилийн ойд зориулсан "Metallica Blacklist" цомгийн ажилд оролцсон гэсэн. Тэд энд бол домгууд шүү дээ. Та нар багадаа энэ хамтлагийг сонсдог байсан уу?

-Гала: Бид Metallica-г сонсож өссөн. Тэд бол бидний шүтээнүүд.

-Энхүүш: Тэднийг хүндэлж, ижилхэн болохыг мөрөөддөг байлаа. Хамт ажиллахад маш сайхан, мөрөөдөл биелсэн шүү.

-Танай тоглолт дээр үзэгчид HU гэж хашгардаг заншил хэзээ гарсан бэ?

-Тэмка: Тоглолт бүр дээр HU! HU гэж уухайлдаг. Маш сайхан байдаг. Омогшдог. Хувцас солих өрөөнд сууж байхад уухай сонсогдоод эхлэхээр л тайзан дээр гарах цаг болжээ гэдгийг мэдэрдэг. 

-The гэж эхэлсэн нэртэй хамтлагуудаас ямар хамтлагт илүү дуртай вэ? The HU хамтлагаас өөр хамтлаг нэрлээрэй.

-Энхүүш: The Strokes

-Жаяа: The Kooks

-Галаа: The other Who

-Тэмка: The Beatles

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Урнаа(66.181.161.74) 2021 оны 11 сарын 10

Манай ерөнхийлөгч гоё шүү. Харахад хүртэл Монгол эр хүн дээ…

1  |  0
Zocnin(68.145.61.75) 2021 оны 11 сарын 09

Kanadad hiisen toglolt HU uuhaitai nurgeentei saihan bolsonAls holoos ex orniihoo neg hesgiig teegeed ireh shig bolson HU daa bayar hurgey

0  |  0
Top