The HU: Америкчууд Хүннү гүрэн, Монголын түүхийг судалдаг болсон   

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 19

Монголын рок хамтлаг The Hu АНУ-д аялан тоглолт хийж байна.

Black Thunder Tour аялан тоглолт дөрөвдүгээр сарын 16-нд Калифорнид эхлэсэн бөгөөд тавдугаар сарын 31-нд Массачусетс мужид өндөрлөх юм.

Манай хамтлагийн талаар Америкийн хэвлэлд гарчээ.
 

Phoenix New Times

Дуу хөгжим бол улс хоорондын соёлын харилцааны гүүр юм. Монголын The HU хамтлагийг ийм нэгэн гүүрний архитектор гэж нэрлэж болно. Тус хамтлаг эртний Хүннүчүүдэд хүндэтгэл үзүүлэн, өөрсдийн хөгжмөө хүннү рок хэмээн нэрлэжээ. Тэд одоо Америкт аялан тоглолт хийж байгаа бөгөөд энэ пүрэв гарагт Феникст The Van Buren наадамд оролцоно.

The HU хамтлагтай танил биш уншигчиддаа танилцуулахад энэ хамтлагийн стилийг прогрессив-метал гэж тодорхойлж болно. Уламжлалт рок хамтлагуудын уран бүтээлтэй ижил мэт сонсогдов ч америкчуудын чихэнд дасаагүй нэгэн зүйл бий. Энэ бол монгол хөөмий, монгол хөгжмийн зэмсгүүд. Хөгжим судлаач, шүүмжлэгч нар энэ хамтлагийг заавал сонсох хэрэгтэй. Яагаад гэвэл ийм хамтлаг дэлхийд өөр хаана ч байхгүй.
 


Ц. Галбадрах Галаа - Хамтлагийн ахлагч (дуучин, морин хуурч)

Б. Энхсайхан - Энхүүш (дуучин, морин хуурч),

Г. Нямжанцан - Жаяа (лимбэ болон цуур хөгжимчин),

Н. Тэмүүлэн - Тэмка (хамтлагийн хөгжмийн найруулагч, товшуур хөгжимчин)

2020 онд алдарт Metallica хамтлаг тэднээс Black Album төсөлд нь зориулан, дуу бичиж өгөхийг хүсч байлаа. Уламжлалт монгол зэмсэг, цахилгаан гитар, бөмбөр, хөөмий хосолсон энэ хөгжмийг Metallica хамтлагийн фэнүүд заавал сонсох хэрэгтэй.

Phoenix New Times сайтаас Галаа, Жаяа, Тэмка нартай онлайн холбогдож ярилцлаа.
 


Phoenix New Times: Монголын хөөмийн талаар ярьж өгөөч?

Тэмка: Маш эртнээс уламжилж ирсэн урлаг. Ааваас хүүд өвлүүлэх замаар үе дамжин, өнөөг хүрсэн юм. Манай продюсер Дашка хөөмийг хүннү рок стильд тохирно гэж үзсэн.

Phoenix New Times: Их сонин аялгуу юм. Та нар Хойд Америкт хөөмийтэй төстэй зүйл байдгийг мэдэх үү?

Жаяа: Америкийн уугуул иргэдийн дуу хөгжим, хөөмийг мэднэ. Монгол хөөмийг бид хөгжмийн зэмсэг мэт ашигладаг.

Phoenix New Times: Хойд Америкийн аялан тоглолт эхлээд хэсэг хугацаа өнгөрлөө. Монгол, Америкийн хөгжмийн ялгааг хэлээч?

Галаа: Хүннү рок урсгалд уламжлалт олон зүйл бий. Бид олон зуун жилийн тэртээгээс өвөг дээдэс минь уламжлуулан үлдээсэн уламжлалын үнэ цэнийг хөгжимдөө шингээхийг хичээсэн. Монгол хөгжмийн зэмсгүүд хаана ч байхгүй гайхамшигтай.

Tэмкa: Бид олон наадамд оролцож байсан. Тайзанд гарахын өмнө хүнгүй харагдаж байлаа ч биднийг тоглоод эхлэхэд маш олон хүн цугларч байгаа. Фэнүүд минь их эерэг эрч хүч авчирч байна. Алга ташаад, уухайлан үнэхээр сайхан байдаг. Хойд Америкийн аялан тоглолтын талаар олон хүн сайхан сэтгэгдэл бичсэн байсан.

Phoenix New Times: Танай хамтлагийн талаар америкчууд юу мэдээсэй гэж хүсч байна вэ?

Жаяа: Хүннү рок бол өнгөрсөн, ирээдүйг холбосон хөгжим. Манай ихэнх фэн үүнийг мэддэг. Тэд Хүннү гүрний талаар, Монголын түүхийн талаар судалдаг болсон. Америкчуудаас хүсэх зүйл бол бидний тухай сайн судлаж, хүннү рок гэдэг төрлийг ойлгоосой гэж хүсч байна.

 Phoenix New Times: Манай уншигчид Монголын өөр ямар урсгалын талаар мэдэх хэрэгтэй вэ?

Галаа: Монголд олон поп дуучин, орчин үеийн уран бүтээлчид бий. Манай продюсер Дашка Монголын алдартай дуучдын нэг.

Phoenix New Times: Танай стилийг хуулан, дуурайхыг хүссэн хамтлаг байдаг уу?

Тэмка: Бид 2016 онд эхлэж, 2019 онд анхы тоглолтоо хийтлээ гурван жил бэлтгэсэн. Уламжлалт хөгжим, хөөмийг орчин үеийн хөгжмийн төрлүүдтэй хослуулсан, хослуулахыг хүссэн уран бүтээлчид байсан. Бид тэдний хийхийг хүсээд байсан зүйлийг бүтээсэн гэдгээ одоо харж байна.

Phoenix New Times: Metallica хамтлагтай хамтран ажиллахад ямар байв?

Галаа: Их баяртай байлаа. Тэдний Black Album төсөлд оролцсоноо нэр төрийн хэрэг гэж үздэг.

Phoenix New Times: Аризонагийн дуртай хамтлаг байгаа юу?

Жаяа: Аризонагийн хамгийн дуртай дуучин бол Честер Беннингтон. Бид түүнийг шүтэн биширч, хэзээ нэгэн цагт хамт уран бүтээл хийнэ гэж найдаж байлаа. Түүнийг нас барсныг сонсоод их гашуудсан. Элис Купер бол домог. Түүнийг сонсох дуртай.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dood zochind(202.9.46.236) 2022 оны 04 сарын 20

Атаач минь амаа тат

2  |  0
Zochin(80.148.22.12) 2022 оны 04 сарын 21

Дуулсан дууны нь үг гэж ядаж эх орноо магтан дуул далд ороорой п нууд битгий Монголдоо ир тэндээ...

0  |  7
Zochin(80.148.22.12) 2022 оны 04 сарын 21

Энэ п нууд ковидийн үед Австралид мөнгөгүй гэж хуцаад ядарсан ардуудын өмнүүр орж яМИАТ р монголд ирсэн ядаж таттвараа төл хулгайчидаа

1  |  6
Top