OMNI клубийн оны сүүлчийн тэсрэлт “Камертон”

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 24

“Misheel Walking Street”-ийн OMNI клубт энэ сарын 29-ний өдөр буюу ирэх долоо хоногийн лхагва гарагт 2021 оны сүүлчийн хамгийн том шоу тоглолт болох гэж байна. OMNI клубийн оны сүүлчийн тэсрэлтийн тоглолтыг Монголын рок, поп ертөнцийн томоохон төлөөлөл “Камертон” хамтлагийн залуус хийх бөгөөд тоглолтод “A-sound” хамтлагийн дуучин Чойжоо, DJ Billy нар оролцоно.

OMNI клуб халдвар хамгааллын дэглэм баримтлан үйлчлэх бөгөөд хүний тоо хязгаартай тул хуучин оноо үдэж, шинэ оныг угтах супер шоунд амжиж оролцохыг их хотын залуустаа уриалж байна.

Тасалбарын үнэ 30.000 төгрөг ба дэлгэрэнгүй мэдээллийг OMNI клубийн албан ёсны пэйжээс авах боломжтой.

Фэйсбүүк пэйж: OMNI Club

Холбогдох утасны дугаар: 8800-5820

Хаяг: Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Мишээл экспо төвийн "Misheel Walking Street"   

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top