Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг, Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Сэрчмаа нарын хамтарсан “Altaa & Sally-21” нэртэй аялан тоглолт есдүгээр сарын 20-ноос Увс, Ховд, Баян-Өлгий аймгаас эхэлсэн. Поп дива дуучдын тоглолт Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймагт амжилттай үргэлжилж, өнөөдөр /2019.09.29/ Өвөрхангай аймагт хүрэлцэн ирээд байна.
Монголын шилдэг дуучин бүсгүйчүүдийн хамтарсан аялан тоглолт өнөөдөр Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрт болох тул үзэгч та бүхнийг урьж байна.
Харин дараагийн тоглолт аравдугаар сарын 2-нд Архангай аймгийн Хөгжимт драмын театрт үргэлжилснээр баруун аймгуудыг зорьсон аялан тоглолт өндөрлөх юм.
Сэтгэгдэл ( 0 )