The HU хамтлаг ирэх хавар Японд тоглоно

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

Монголын язгуур урлагийг орчин цагийн хөгжимтэй хослуулан дэлхий дахинд нэрээ цуурайтуулж яваа The HU хамтлаг ирэх 2020 оны гуравдугаар сард Япон улсад тоглолт тавихаар болжээ.

Япон дахь албан ёсны аялан тоглолт ирэх гуравдугаар сарын 12-нд Токио хотод болох бол гуравдугаар сарын 13-нд Осака хотод тоглох юм байна. Япон улсын “UDO” хөгжмийн агентлагтай байгуулсан албан ёсны гэрээний дагуу аялан тоглолтыг тус агентлаг зохион байгуулах юм. The HU хамтлагийн “Гэрэг” цомгийн Япон дахь албан ёсны нээлт энэ сарын 21-ний өдөр болох тов гарчээ.

“Гэрэг” цомог өнгөрсөн есдүгээр сард худалдаанд гарснаасаа хойш борлуулалтаараа тэргүүлж Биллборд хөгжмийн сэтгүүлийн рок урсгалын цомгийн жагсаалтад хоёрдугаарт бичигдэж байгаа аж.

The HU хамтлаг АНУ-д хийх аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа бөгөөд Америкийн цагаар энэ сарын 05-ны өдөр Калифорни мужийн Санта Ана хотод, 06-ны өдөр Помона хотод, 10-ны өдөр Лос Анжелес хотод тоглох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top