Асахи: Японы Ерөнхий сайд АНУ-ын хүсэлтийн дагуу Трампыг Нобелийн шагналд дэвшүүлсэн

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 18

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо өнгөрсөн намар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэрийг Нобелийн энх тайвны шагналд АНУ-ын засгийн газрын хүсэлтийн дагуу дэвшүүлсэн гэж Японы “Асахи” сонинд ням гарагт /2019.02.17/ мэдээлжээ.

 

Энэ оны хоёрдугаар сарын 15-нд Дональд Трамп түүнийг Хойд Солонгостой яриа хэлэлцээг эхлүүлж, харилцааг зөөлрүүлсний төлөө Абэ Шинзо Нобелийн шагналд нэрийг нь дэвшүүлсэн гэж мэдэгдсэний дараа “Асахи” сонинд энэ нийтлэл гарчээ.

 

Японы засгийн газрын тэргүүн түүнд таван хуудас бүхий “онцгой сайхан” тодорхойлолт гаргаж өгсөн хэмээн Цагаан ордонд болсон хэвлэлийн хурал дээр Трамп ярьсан байна.

 

Японы гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч тус яам энэ талаар мэдээлэлтэй байгаа хэдий ч, ямар нэгэн тайлбар хийхгүй гэжээ. Цагаан ордоны зүгээс мөн тайлбар хийгээгүй байна.

 

Нобелийн сангийн дүрэм ёсоор Нобелийн шагналд нэр дэвшээд, авч чадаагүй нэр дэвшигчдийн нэрс болон бусад мэдээллийг 50 жилийн хугацаанд нууцалдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top