ДОРНЫН ЗУРХАЙ: Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой

2019 оны 02 сарын 19

Хаврын тэргүүн улаан барс сарын таван шар мэнгэтэй улаагчин гахай өдөр

 

  • Аргын тооллын: 2019.2.19, Мягмар гараг
  • Билгийн тооллын: 15
  • Наран ургах шингэх: 7.51-18.20
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
 
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top