МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр /2019.02.19/ хуралдсан билээ. Хуралдаанаар НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг намаасаа түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуйг 60 тэрбумын хэрэгт холбоотой гэх үндэслэлээр хариуцлага тооцож байгаа бол С.Мөнхчулууныг намынхаа Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг зөрчсөн гэж үзсэн юм.
МАН-аас дөнгөж сая Тусгаар тогтнолын ордонд Хяналтын ерөнхий хорооноос гаргасан шийдвэртэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун үргэлжлүүлэн өөрийн байр суурийг илэрхийлж байна. Тэрбээр "МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга мэдэгдэл хийлээ. Ер нь, эв нэгдэл болон эрх чөлөө, шударга ёсыг дээдлэх ёстой. Гэвч шударга байсангүй, ялгаварлан гадуурхлаа. Намайг хотын даргад заалнаас нэр дэвшсэний төлөө намаас хөөж байгаа бол шударга бус байна" хэмээн ярилаа.
Хотын даргад нэр дэвшиж олонхийн саналыг авсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэрийг нь батламжлахаас татгалзсан шийдвэрийг гаргасан юм. Гэсэн ч НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун дахин хотын даргын сунгаанд өрсөлдөхөө мэдэгдээд байгаа билээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫН ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 19 )
Selem
ER NI L BOL XUGIIN XULUGAICH L BAIGAA SHUUDEE
Энийг дарга болгочихвол сэлэмт дүү яаж галзуурахыг таашгүй, тэгэж үхсэнээс энийг дарга болгоогүй нь дээр байлгүй
Одоо наад муу дүлий годилоо 60 тэрбумын Сундуйтай нь хамт ИТХ-аас хөөх хэрэгтэй.
ахыгаа дарга болсны дараа буу барьж дайрдаг болох байлгүй дээ ийм ах дүү бүлэглэлүүдээс улс орноо цэвэрлэхсэн
Selem erguuldegiin ahn geheer yaj goe sonsogdohiin be
Дүүгээ захирч чадахгүй байж хотыг захирах нь юу л бол
Хүн Эрх үүргээ мэдэж байгаа бол бас Намынхаа Үзэл бодлыг хүндэтгэн үзэж Намаасаа гарсан шийдвэрийг дагаж мөрдөх нь Намын Гишүүний Үүрэг биз дээ
МАН сөнөх тал руугаа явж байна. Хүрэлсүх өөрөө зайлах болсон. гишүүд хөдлөх болсон
Намын сахилга гэж нэг дагаж мөрддөг хэм хэмжээ гэж байдаг. үүнийг дагах үүрэгтэй.
Зүрх, сэтгэл нь цаашаа хүмүүсийг өөрсдөө хүсч л байгаа бол намаасаа хөөгөөд л байх хэрэгтэй ш дээ. Иргэд бид шудрага нийгмийг үнэхээр их хүсч байна даа. Манантай тэмцэхэд амаргүй бололтой.
ХӨӨГДСӨӨР Л
Чи өөрөө хөлдүү нөхөр вэ.Дүүгийн асуудал ямар хамаатай юм бэ.Насанд хүрсэн өөр өөр хүмүүс шүүдээ. Заавал дахиж өрсөлдөөрэй .Амжилт хүсье.
дээрэм тонуул хар тамхичин дүүгээ өмөөрч худал мэдээлэл тараажсбайсан этгээд манай ёсонд таарахгүй ээ зам замаараа яв даа чамаас өөр дарга хийчих нөхөд байгаа байлгүй дээ
Албатай биш дээ хүү минь хотын дарга болох гээд яадийн. Тамын тогооны хон чамайг болгохгүй гээд байна. Орхи цаашаа болдог юм болдгоороо л болно.
Хөлдүү юм уу хаашаа юм? хамгийн эхлээд дүүдээ шаардлагаа тавь.