Зочид буудалд хүүхдээ орхиж явсан эмэгтэйг эрэн сурвалжилж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 20

Нярай хүүхдээ зочид буудлын өрөөнд орхиж явсан хэрэг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гарчээ. Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр тус дүүргийн 16-р хороонд байрлах нэгэн зочид буудалд 30 орчим насны эмэгтэй, 14 хоногтой нярай хүүхдээ  орхин зугтаажээ. Улмаар зочид буудлын ажилчид цагдаагийн газарт мэдэгдсэн бөгөөд хүүхдийн эхийг эрэн хайж байна. Харин хаягдсан нярайг асран хамгаалах төвд хүлээлгэн өгөөд байгаа ба нярайн биеийн байдал хэвийн байгаа гэдгийг албаныхан мэдээлж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.217.130) 2019 оны 02 сарын 20

21-р зуун шүү дээ. Хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хаа сайгүй бн. Балар бүдүүлэг үед амьдарч бгаа юм шиг л жирэмсэлнэ, гаргана, хаяна. ХӨӨРХИЙ НЯРАЙ

0  |  0
Зочин(64.119.26.145) 2019 оны 02 сарын 20

Төрсөн үрээ хаяж байгаа эмэгтэйг олж тогтоон шийтгэх хэрэгтэй.Тэр эх хүн мөн үү

0  |  0
Top