Хамтран амьдрагчаа хөнөөгөөд, амиа хорлохыг завдсан этгээдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Хэргийг тодруулбал, энэ сарын 18-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах .... тоот орон сууцанд оршин суух 44 настай эрэгтэй Ц гэгч нь хамтран амьдарч байсан эмэгтэйн амь насыг хохироожээ. Улмаар сэжигтэн этгээд цахилгааны утсаар өөрийгөө боомилж амиа хорлохыг завдсан бөгөөд цагдаагийн алба хаагчид дээрх үйлдлийг таслан зогсоосон байна.
Амь хохирогч эмэгтэй нь 44 настай бөгөөд талийгаачийн биеийн хэсэгт олон тооны шарх үүссэн байжээ. Уг хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ба сэжигтэн этгээд мэдүүлэхдээ “Хамтран амьдрагчийнхаа амь насыг санаатайгаар хөнөөгөөгүй, ингээд нас барчихна гэж бодоогүй” хэмээжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хамтран амьдарна гэдэг чинь цаг алдаж байна гэсэн үг тэгээд хэн хэндээ итгэх итгэл байдаггүй юм Тиймээс яаралтайгаар амьдралаа зохиож гэр бүлдээ үнэт цагаа зарцуулаарай залуучуудаа