СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шөнийн клубээр үйлчлүүлж байсан иргэд нэгнээ хөнөөжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 20

Шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байсан иргэд нэгнээ зодож амь насыг нь хохироосон хэрэг өнгөрөгч шөнө гарчээ. Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эргэн дурсахуй” шөнийн клубт үйлчлүүлж байсан иргэд үл ялих шалтгаанаар маргалдаж, зодолдсоны улмаас 38 настай эрэгтэй М нас барсан байна. Уг хэргийг харьяаллын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ба тус дүүргийн 18-р хороонд оршин суух 44 настай Г гэгчийг сэжигтнээр татан цагдан хориод байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, амь хохирогч болон сэжигтнүүд нь хэрэг гарах үед архидан согтуурсан байсан бөгөөд тэд өмнө нь бие биенээ таньдаг байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.16.208) 2019 оны 02 сарын 20

Гэмт хэрэг гарах нөхцлийг эдгээр бар, шөнийн цэнгээний газрууд бүрдүүлж, хэсэг хүмүүс халаасаа зузаалж, зарим нь шороонд булагдаж, нөгөөх нь шоронд орох юм. Хаагаач ээ энэ баруудыг

0  |  0
Top