Бангладешийн түүхэн дүүрэгт гал гарч, олон хүн амиа алджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 21

Бангладешийн нийслэл Дакка хотын түүхэн дүүрэгт гал гарсны улмаас 81 хүн амиа алдаад байна. Гал лхагва гарагийн /2019.02.20/ орой олон давхар орон сууцны байранд гарсан бөгөөд богино хугацаанд хажуу талын дөрвөн байшинд гал авалцжээ. Орон сууцны байрны нэг давхарт шатамхай химийн бодис ашиглаж байсан гэнэ.

 

ВВС агентлагийн мэдээлснээр галыг өнөөдөр /2019.02.21/ өглөө хяналтад бүрэн авсан байна. 

 

Олон зуун жилийн түүхтэй Чокбазар дүүрэг нь маш нарийн гудамжуудтай бөгөөд орон сууцны байшин хоорондын зай хэдхэн инч байдаг аж. Замын түгжрэл их байсан тул галын машин тэр даруйд хүрч чадаагүй ажээ.

 

Бангладеш улсад барилга, байгууламжийн галын аюулгүй байдлын дүрэм, журмыг зөрчсөн тохиолдлууд их гардаг гэнэ. 2013 онд гэхэд Дакка хотын Рана плазад гал гарсны улмаас 1100 гаруй хүн амиа алдаж байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top