Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр /2019.02.21/ хуралдсан. Энэ удаагийн хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг товлох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Өмнө нь Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хотын даргад томилох тухай асуудлыг хэлэлцсэн. Улмаар төлөөлөгч С.Мөнхчулуун олонхын санал авсан боловч Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт түүнийг хотын даргад батламжлахаас татгалзсан билээ.
Тэгвэл холбогдох хуулийн дагуу Нийслэлийн ИТХ 15 хоногийн дотор хуралдаж, санал хураалт явуулж нийслэлийн Засаг даргаа томилох үүрэгтэй. Энэ хүрээнд тэргүүлэгчид хуралдаж нийслэлийн Засаг даргыг томилох НИТХ-ын ээлжит бус VII хуралдааныг энэ сарын 26-ны өдрийн мягмар гарагт хуралдуулахаар товложээ.
Сэтгэгдэл ( 3 )
Явган ба дугуйн замаа л сайн чанартай хийгээд өгчих..! Хүмүүс аяндаа чвган чвах дуртай болно. Гэрэлтүүлэгтэй, сандалтай, чанартай, 3,4-р хооолол авах юм алга!
Явган ба дугуйн замаа л сайн чанартай хийгээд өгчих..! Хүмүүс аяндаа чвган чвах дуртай болно. Гэрэлтүүлэгтэй, сандалтай, чанартай, 3,4-р хооолол авах юм алга!
Одоо наад Мөнхчулуун гэгч том том юм ярьсан махан толгойгоо 60 тэрбумын Сундуйтай нь хамт НИТХ-аас хөөх хэрэгтэй.