Английн “Standart charterted” банк нь төрийн өмчит "Эрдэнэс МГЛ" компанийн санхүүгийн зөвлөхөөр сонгогдсон байна. Тус банк нь стратегийн орд газар болох Таван толгойд хэрэгжүүлэх 15 тэрбум ам.долларын төслийн санхүүгийн зөвлөхөөр ажиллах аж. “Standart charterted” банк нь Их Британи, Хонконг, Сингапур зэрэг оронд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Уг банк нь 2009 онд газар тариалангийн салбарт анх удаа хөрөнгө оруулалт хийхээр болж, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах мужид анхны "тосгоны" гэгдэх банкийг байгуулж байсан бөгөөд Хятадын хойд бүс нутагт газар тариалан эрхлэгчдийг санхүүжүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм байна. Банкны одоогийн удирдлагууд БНХАУ-тай ойр харилцдаг, төв оффисоо Хонконг руу нүүлгэх талаар ч яригдаж байжээ. Банкны рейтинг нь Лондонгийн хөрөнгийн биржийн топ 100 буюу "FTSE 100" индекст багтдаг. Хонконг болон Энэтхэгийн хөрөнгийн биржийн хоёрдугаарт эрэмбэлэгдэж, хөрөнгө оруулалтын аварга корпораци Temasek Holdings-ыг Сингапурын Засгийн газартай хамтран эзэмшдэг аж. Тус банк нь 1853 онд байгуулагджээ. Одоогоор нийт 80 гаруй мянган ажилчинтай аж. Банкны жилийн орлого өнгөрсөн онд 16.06 тэрбум ам.долларт хүрчээ.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )