Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит бус VII хуралдаан "Хангарьд" ордонд өнөөдөр /2019.02.26/ болж байна. НИТХ-ын 60 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм.
Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг тогтсоны дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва танилцуулах байсан юм. Гэтэл танилцуулгаас урьтаж НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү үг хэлж, НИТХ дахь АН-ын бүлэг нэг цагийн завсарлага хүссэнээр хуралдаан завсарлалаа.
Хэдийгээр өнөөдөр /2019.02.26/ өглөө нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудалтай холбогдуулан НИТХ дахь намын бүлгүүд хуралдсан ч ийнхүү АН-ын бүлэг дахин хуралдахаар завсарлага аваад байна.
Сэтгэгдэл ( 4 )
AN-n buleg gej ymar yum baidag baina aa ed nar hutgan uimuuleh gej l baigaa biz
Хор найруулах гээд завсарлага авч дээ янз нь
Одоо наад Мөнхчулуун гэгч албан тушаалын амтанд орсон махан толгойгоо 60 тэрбумын Сундуйтай нь хамт НИТХ-аас хөөх хэрэгтэй.
МАН Хэнийгээ сонгох нь АН-д ямар хамаа байнаа Худлаа Шавар хаах гэж