ШУУД | Хотын даргад С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар дахин өрсөлдөж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 26

НЭМЭЛТ: 13.30 цагийн байдлаар

НИТХ: Тооллогын комисс байгуулах асуудлаар намын бүлгүүд ЗАВСАРЛАГА АВЛАА.

Тиймээс НИТХ-ын хуралдаан дахин түр завсарлалаа. Өглөөнөөс хойш АН хоёр, МАН нэг удаа завсарлага аваад байна. Завсарлагааны өмнө нийслэлийн Засаг даргыг тодруулах санал хураалтын Тооллогын комиссыг таван төлөөлөгчтэй байхаар тохиролцож, НИТХ дахь МАН-ын дарга Р.Дагва “МАН-ын бүлгийн эв нэгдэлтэй хандах үүднээс бүлгээ төлөөлж таван хүнийг нэр дэвшүүлж байна” хэмээгээд Н.Батсүмбэрэл, Б.Отгонсүх, Д.Мөнхжаргал, Г.Төмөрбаатар, Д.Амарбаясгалан төлөөлөгчдийн нэрийг дэвшүүлсэн бол төлөөлөгч Д.Баттулга нэгэнт нэр дэвшигчид өөрчлөгдөөгүй, санал өгөх төлөөлөгчид нь өөрчлөгдөөгүй тул өмнө нь Тооллогын комисст ажиллаж байсан таван хүнийг дэвшүүлэх горимын санал гаргасан ч дэмжигдээгүй юм.

Мөн төлөөлөгч Ж.Батсайхан "Тооллогын комиссын гишүүдийг сонгох санал хураалтыг нууцаар явуулъя" гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад олонхийн саналаар дэмжигдсэнгүй.

Түүнчлэн төлөөлөгч Э.Бат-Үүлийн зүгээс төлөөлөгч Ц.Одонтунгалаг, Ё.Цацралтуяа нарын нэрийг тооллогын комисст дэвшүүлсэн бол төлөөлөгч Б.Мөнхбатын зүгээс төлөөлөгч Ц.Сандаг-Очир, Д.Баярсайхан, Ц.Одонтунгалаг нарын нэрийг дэвшүүлэх санал гарч удтал маргалдсаны эцэст НИТХ дахь МАН-ын бүлгээс 10 минутын завсарлага авч, цөөнхийн бүлэгтэй зөвшилцөх санал гаргаснаар хуралдаан түр завсарласан.  Ингээд Тооллогын комисс байгуулах асуудлаар МАН-ын бүлгийн завсарлагын хугацаа дууссан ч НИТХ дахь АН-ын бүлгээс дахин хоёр цагийн завсарлага хүсэлт гаргав. Үүнд хуралдааныг даргалагч Б.Батнасан хотын даргыг сонгох асуудал цаг тулсан учир АН-д нэг цагийн завсарлага өглөө.

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 


12.30 цагийн байдлаар

Хотын даргыг сонгох нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит бус VII хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва танилцуулсан юм. Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжсэн. Тус тогтоолыг нийслэлийн ИТХ дахь МАН-ын дарга Р.Дагва уншиж, танилцууллаа.

НИТХ-ын дарга С.Амарсайхан хотын даргад нэр дэвшиж буйтай холбогдуулан түүний санал болгосноор ээлжит бус VIl хуралдааныг төлөөлөгч Б.Батнасан даргалан явуулахаар болов.

Мөн төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийн нэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид дэвшүүлэв. Тэрбээр “Миний бие өөрийн нэрийг дэвшүүлж байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 16-ны хуралдаанаар олонхийн санал авсан. Энэ удаад НИТХ-ын төлөөлөгчдийг саналаа чөлөөтэй өгөх үндэслэлийг хангаж өгөхийг хуралдаан зохион байгуулагчдаас хүсье” гэсэн юм.

Түүнчлэн хуралдааны үеэр төлөөлөгч Э.Бат-Үүл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ирж тайлбар хийх ёстой гэсэн юм. Тэрбээр “Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд дээд шатны байгууллага нөлөөлж байна. НИТХ-аас Засаг даргын ажлыг дүгнэчихсэн байхад Ерөнхий сайд огцруулсан. Энэ удаад мөн татгалзсан хариулт өгч байна. Үүнийгээ Ерөнхий сайд тайлбарлах хэрэгтэй. Тайлбарлахгүй бол цаашдаа Ерөнхий сайд Засаг даргыг огцруулах асуудалд дураараа ханддаг болно” гэсэн юм. Мөн Д.Баттулга төлөөлөгч “Цөөнх бол хэн нэгэн нэр дэвшигчийг дэмжээд байгаа юм байхгүй. Гол нь хурлаа хурал шиг хийх хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Ингээд Ерөнхий сайдыг татгалзах үндэслэлээ НИТХ-д ирж тайлбарлахыг дэмжих үндэслэлээр санал хураахад төлөөлөгчдийн олонхи нь дэмжсэнгүй.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mglhuu(82.233.228.208) 2019 оны 02 сарын 26

neg hunii erh choloo nogoo huniiheeree hyazgaarlagddag gedegiig meddeggui duraaknuud ve,yasan ch zambaraagui shaarnuus ve

0  |  0
irgen(150.129.143.241) 2019 оны 02 сарын 26

hotiin irgediin hurald ene uls turchdiig yugaa hiij songodog baina aa baatarhuu bayrsaihan , batuul gesen uls turd ulig bolchihson shantaaj hiideg aj ahuin ajliig uls turjuuldeg hugiin humuus

0  |  0
Зочин(103.26.195.217) 2019 оны 02 сарын 26

Батсайхан гэж аль намын яасан зөрүүд хулгйач вэ.

0  |  0
Зочин(103.26.195.217) 2019 оны 02 сарын 26

Одоо наад Мөнхчулуун гэгч албан тушаалын амтанд орсон махан толгойгоо 60 тэрбумын Сундуйтай нь хамт НИТХ-аас хөөх хэрэгтэй.

0  |  0
Top