ӨРНИЙН ЗУРХАЙ: Нумынхан боломжоо ашигла

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 27

Хонь

Олон төлөвлөгөө, төслөөр дүүрэн байна. Энэ өдрийг танд мөрөөдлөө биелүүл гэж өгчээ. Хамгийн гол нь боломжийг дэмий зүйлд бүү үр.  

Үхэр

Та хийхгүй айж суувал өөр хэн нэгэн өрсөөд хийх болно. Хүмүүс таны нервийг барах гэсэн мэт санагдана. Гэхдээ үнэндээ бол тэдэнд өөрсдийнх нь ажил их байгаа.

Ихэр

Мэдрэмжүүд холилдоно. Гэхдээ яаран дүгнэлт хийх хэрэггүй. Хэдэн өдрийн дараа нөхцөл байдал өөрчлөгдөнө.

Мэлхий

Өнөөдөр бүү бухимд. Бүгдийг тоглоом наргиа гэж хүлээж ав. Тайван бөгөөд идэвхтэй байснаар амжилтад хүрнэ.

Арслан

Сэтгэл хөдлөл олон янз байна. Сонирхолтой хүмүүстэй учирна. Амьдралд олон сайхан зүйл бий.

Охин

Ойр дотныхонтойгоо харьцахдаа хувь хүн рүү нь бүү дайр. Таны санаа бодол тэдэнд чухал. Гэхдээ хэт шүүмжлээд хэрэггүй.

Жинлүүр

Амжилт, мөнгөний талаар яригдах өдөр. Жинлүүрийнхэн давуу талаа ашиглах чадвартай.

Хилэнц

Таны байдал өөрчлөгдөнө. Хайртай хүнтэйгээ харилцахдаа анхааралтай бай. Бусад хүмүүстэй маргаан дэгдээх хэрэггүй.

Нум

Амбицтай өдөр. Боломжоо ашигла. Төлөвлөгөө их байх нь сайн ч өөрийгөө хэт ядрааж бас хэрэггүй.

Матар

Матрынхны төлөвлөгөө өөрчлөгдөж мэднэ. Урсгал дагаж хөвөх хэрэгтэй болно. Гэхдээ өөрийгөө нэн түрүүнд тавь.

Хумх

Өглөө ямар байхаас өнөөдрийн байдал хамаарна. Танд нэг л биш санагдвал амарч өнжсөн нь дээр. Дараагийн удаа илүү сайхан байх ч юм билүү.

Загас

Өнөөдөр хүчтэй сэтгэл хөдлөлөөс хол бай. Эрүүл мэнддээ анхаарч, хүнд ажлыг хойшлуул.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top