ФОТО МЭДЭЭ: НИТХ С.Амарсайханыг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 27

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VlI хуралдаан өчигдөр /2019.02.26/ болж, хуралдаанд оролцсон НИТХ-ын төлөөлөгчдийн 56.8 хувийн саналаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгохыг дэмжлээ. 

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжээд байсан бол нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийн нэрийг мөн дэвшүүлээд байсан юм.  

Ийнхүү дээрх хоёр нэр дэвшигчийн төлөө нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 45 төлөөлөгчийн олонхийн саналыг буюу 25 төлөөлөгчийн саналыг нэр дэвшигч С.Амарсайхан, 19төлөөлөгчийн саналыг нэр дэвшигч С.Мөнхчулуун авав. Харин нэг санал хүчингүйд тооцогдсон байна.

Хотын даргыг сонгох нууц санал хураалтын тооллогын комиссын даргаар Н.Батсүмбэрэл, нарийн бичгийн даргаар Д.Баярсайхан ажиллаж байгаа бол тооллогын комиссын гишүүдэд Г.Төмөрбаатар, Д.Амарбаясгалан, Ц.Одонтунгалаг нар ажиллалаа. Одоо НИТХ-ын санал хураалтын дүнг Ерөнхий сайдад хүргүүлж, батламжлуулах юм.

НИТХ-ын ээлжит бус VlI хуралдааны гэрэл зургаас сонирхуулъя.
 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.17.142) 2019 оны 02 сарын 28

Женкогийн худыг сонгохын тулд Хүрэлсүх мөн ч их зүтгэлээ. Саналаар ялагдсан байхад нь дахиулсаар байгаад ЖДҮ чин нөхрийг хотын захирагч болголоо.

0  |  0
Зочин(103.26.195.217) 2019 оны 02 сарын 27

Одоо наад Мөнхчулуун гэгч албан тушаалын амтанд орсон махан толгойгоо 60 тэрбумын Сундуйтай нь хамт НИТХ-аас хөөх хэрэгтэй.

0  |  0
Top