Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус өчигдөрийн /2019.02.29/ хуралдаанаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгохыг олонхи дэмжсэн. Нийслэлийн Засаг даргаар С.Амарсайханыг батламжлуулахаар Ерөнхий сайдад НИТХ-аас албан тоот өнөөдөр хүргүүлсэн билээ.
Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайханыг томилох НИТХ-ын шийдвэрийг батламжилсан байна. Тэрбээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын А зааланд ажлаа хүлээн авч байна.
Нийслэлийн Засаг даргаар сонгогдсон С.Амарсайханы намтарыг хүргэе.
Төрсөн он сар өдөр : 1973.06.13
Төгссөн сургууль : 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн.
Эрдмийн зэрэг цол : Эрх зүйн Магистр зэрэгтэй.
Ажилласан байдал : 1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан
2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе
2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны Менежер
2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна.
Гавъяа шагнал : 2012 онд "Алтан гадас" одон
Сонгуульт ажил : 2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 5 )
1 жилд юу хийж чадах вэ?
Улаанбаатар хот хөгжиж магадгүй боллоодоо. Мөнгө идэхгүйгээр зөв бизнес эрхлэж болдог юм гэдгийг харуулаарай. Бусдад жиеээ болно.
o
Улаанбаатар хот удмаа нуусан Төв аймгийн Ми овогтгын савраас гархыг үздэг л юм байна.
Баяр хүргэе. Одоо наад Мөнхчулуун гэгч албан тушаалын амтанд орсон махан толгойгоо 60 тэрбумын Сундуйтай нь хамт НИТХ-аас хөөх хэрэгтэй шүү.