С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Ерөнхий сайд батламжилснаар, тэрбээр өнөөдөр /2019.02.27/ ажлаа хүлээж авлаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хотын тамгыг гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.
Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Агаар, хөрсний бохирдол, замын түгжрэлийг багасгах, хот төлөвлөлтийг зөв явуулах зэрэг тулгамдсан асуудал олон байна. Хотын ард, иргэдийн хүндрэл бэрхшээлийг бодитой мэддэг хүний хувьд энэ асуудлуудыг цаг алдалгүй шийдэхийн төлөө ажиллана. Хариуцлагаас ажлаа эхэлнэ. Төрийн албан хаагчид хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Нийслэлийн албан хаагчид шат шатандаа хариуцлагатай ажиллах хэрэгтэй байна.
Шийдэх ёстой ажлыг хурдан шуурхай явуулахын тулд зарим нэг бүтэц, зохион байгуулалтыг хийнэ. Хотын ажлыг үр дүнтэй явуулах үүднээс бүтэц зохион байгуулалтыг хийж таарна. Нийслэлийн асуудлыг хормын дотор шийднэ гэж амлахгүй. Бүх зүйл дээр үр дүн гаргахын төлөө судлагаа тооцоо хийж ажиллана. Өдөр тутам анхаарал хандуулж ажиллах ёстой зүйл бол иргэдийн аюулгүй байдлыг хангах явдал юм. Хотын хөгжилтэй холбоотой асуудлыг хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ. Иргэдийгээ идэвхтэй, хариуцлагатай байхыг уриалж ажиллана” гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
ИРГЭДЭД ЭЗЭМШИЛ 0.7 ГА ХУВЬЧЛАХ, ГАЗРЫН ДЭЭРЭМ ХИЙГЧ НАРТАЙ ХАТУУ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ