Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн орон сууцны бүртгэл эхэлсэн, квотыг худалдах замаар иргэдээс зуучлалын хөлс авч, хамруулж өгнө гэх олон нийтийг хууран мэхлэх, залилах шинжтэй мэдээлэл цахим орчинд гарч байгаатай холбоотойгоор Барилга хот байгуулалтын яамнаас сэрэмжлүүлэг гаргалаа.
Тодруулбал, төрийн байгууллагын нэрийг барин худал, ташаа мэдээлэл цацаж, иргэдийг хуурч, мэхэлж болзошгүй үйлдлээс болгоомжлохыг Барилга, хот байгуулалтын яамнаас анхааруулж байна. Уг ташаа мэдээлэлтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар хандаад байна. Дашрамд дурдахад, “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны барилгын ажил дуусаагүй бөгөөд Түрээсийн орон сууцанд зуучлагчаар дамжуулан хамрагдах боломжгүй юм.
Сэтгэгдэл ( 0 )