Сэлбэ голын дагуу байрлах хиймэл нууранд сэлэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Сэлбэ голын дагуу байрлах 50 га талбайд байгуулсан хиймэл нууранд сэлэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Тус хиймэл нуурын гүн 8 метр бөгөөд сүүлийн өдрүүдэд бороо, хур тунадас их байгаатай холбоотойгоор усны түвшин нэмэгдэж, живж осолдох эрсдэл өндөр байна.

Иймд иргэд, эцэг эх, асран хамгаалагчид сонор сэрэмжтэй байж, бага хүүхдийг нуурын орчимд хараа хяналтгүй зорчуулахгүй байхыг анхааруулна уу.

Аюулгүй байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top