Хөвсгөл нуурт осолдсон иргэний шарилыг 5 метрийн гүнээс гаргана

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 04

Өчигдөр /2023.01.03/ Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах баг, “Сантын үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 175 км, сумын төвөөс зүүн зүгт 65 км/-т байх Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан пургон маркийн автомашин цөмөрч, зорчигч болох 49 настай иргэн машинаас гарч чадалгүй живж, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тус буцалтгүй нэрвэгдэгч болоод авто машиныг татан гаргах үйл ажиллагааг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан есөн алба хаагч яг одоо гүйцэтгэж байна. 

Цөмрөлт үүссэн газар нуурын эргээсээ 32 метрийн зайтай бөгөөд тус газрын мөсний зузаан 20 см, гүн 5 метр байгаа юм. 

Осол болох үед автомашинд гурван иргэн зорчиж явсан бөгөөд хоёр иргэн нь эсэн мэнд гарсан байна. 

Дашрамд өгүүлэхэд, энэ жилийн хувьд Хөвсгөл нуурт олон цоорхой буюу өрх үүссэн байгаа бөгөөд иргэд, тээвэрчид өөрийн болоод бусдын эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй, мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ог(103.161.242.89) 2023 оны 01 сарын 07

онцгой байдал цаг агаар маш их болгоомжлуулах юм манай ард иргэд тоомсоргүй хэнэггүйгээсээ болж амь насаа алдаж бна амь нас ар гэрийнхэнээ бодож болгоомжлооч

4  |  0
н(202.179.24.33) 2023 оны 01 сарын 07

Хэлж анхааруулаад байсан даа

3  |  0
.(43.242.243.151) 2023 оны 01 сарын 04

.

0  |  0
Jlk(43.242.243.151) 2023 оны 01 сарын 07

Монгол хүн залхуу бөгөөд тэнэг болхоор үхэх нь мэдээж.\nТэнэг мангар нь цумсанд нь шингэсэн болхоор дээр,доогуур бүгд тэнэг.хужаа эрлийзүүд сэрэглэн болхоор баян цадгалан,үхэр монголчууд хэзээ ч хүн шиг амьдрахгүй нь харамсалтай юм.

5  |  1
Top