Дээрмийн гэмт хэрэгтнүүдийг дайчлан баривчиллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 17

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд иргэн Д-г 2023 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 00.00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 165-170 см өндөртэй 40-45 орчим настай хоёр эрэгтэй хүнд зодуулж эд зүйлсээ дээрэмдүүлсэн гэх дуудлага иржээ.

Мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, 37 настай, эрэгтэй Ц.Х, 40 настай, эрэгтэй Ж.Б нар нь бүлэглэн үйлдсэнийг олж тогтоон дайчлан баривчиллаа.

Дээрэмдэх төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь урьд өмнө хулгайлах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдэж байсан байна.

Иймд, иргэд та бүхэн гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SEKSY(43.242.243.144) 2023 оны 06 сарын 26

SEXDN80955877

0  |  0
зочин(203.91.115.245) 2023 оны 02 сарын 23

Хүн араатангуудаа байх ёстой газар нь байлга..

4  |  0
Иргэн.(66.181.190.62) 2023 оны 02 сарын 23

Ямар балиар новшнууд вэ. Буцаад шорондоо очицгоох болж дээ. Тэндээ дуусвал таарна.

6  |  0
Top