НИТХ-ын ээлжит 22 дугаар хуралдаан 21.20 цаг хүртэл үргэлжилж, НИТХ-ын шинэ даргаар Р.Дагвыг сонголоо.
Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын даргын үүрэгт ажлаас С.Амарсайханыг чөлөөлсөн бөгөөд НИТХ дахь МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн Р.Дагвыг томилох эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдааны явцад НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа НИТХ-ын даргад заалнаас нэр дэвшсэн ч удалгүй горимын санал гарган нэрээ татаж буйгаа мэдэгдсэн. Ингэснээр НИТХ-ын даргаар Р.Дагвыг сонгох эсэх асуудлаар санал хураалт явуулах болж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 66.67 хувийн саналаар Р.Дагва сонгогдов.
НИТХ-ын шинэ даргаар сонгогдсон Р.Дагва санал хураалтын дараа “Намайг сонгосон төлөөлөгч нартаа чин сэтгэлээсээ баярлаж байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын хуралдаан хурлын үйл ажиллагааг жигд хариуцлагатай явуулах талаар бүгд анхаарна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Р.Дагва нь НИТХ дахь МАН-ын бүлгийн даргын үүрэгт ажлыг мөн хашдаг юм.
Товч намтар:
Төрсөн он сар өдөр : 1966.11.03
Төгссөн сургууль : МУИС-2002, ИЗОУИС-2012, Удирдлагын академи-2015
Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол : Дээд- Эрх зүйч, Магистр, Доктурант
Ажилласан байдал : МҮОНРТелевиз, НЗДТГ, СХД- ийн ЗДТГ
Гавъяа шагнал : Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медаль, Бусад одон медалууд
Сонгуульт ажил : МАН- ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хурлын гишүүн, СХД- ийн МАН-ын хурлын тэргүүлэгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дах МАН-ын бүлгийн дарга
Сэтгэгдэл ( 0 )