Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайд нуранги үүсч дөрвөн иргэн дарагдаад байгаа тухай өмнө нь бид мэдээлсэн. Аврах ажиллагааны явцын талаар Онцгой байдлын ерөнхий газрын, Олон нийттэй харилцах төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Ш.Анхтуяагаас тодрууллаа.
Тэрбээр “Төв аймгийн Заамар суманд орших “Эко Алтан Заамар” компанийн ашигт малтмал олборлолтын 100 метрийн гүнтэй ил уурхайд нуранги үүсч, хоёр автомашин зургаан иргэн дарагдсан тухай мэдээлэл Онцгой байдлын албанд ирсэн. Осол болсон даруйд тус компанийнхан хоёр иргэнийг эсэн мэнд гаргаж авсан.
Өнөөдрийн байдлаар дөрвөн хүн, нэг бульдозер, нэг экскаватор машин нурангинд дарагдсан байдалтай байна. Ослын газарт Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа С.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах ангийн 20 алба хаагч өчигдөр орой ослын газарт очсон. Өнөөдөр хойд бүсийн төв, Орхон аймгийн Онцгой байдлын алба болон Үндэсний аврах ангиудаас аврагч нар хүч нэмэгдүүлэн очиж, нийт 30 алба хаагч эрэн хайх аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. Ослын газрын нөхцөл байдлын тухайд, уурхайн нурангин доороос усны ундарга илэрсэн, ус урсаж гарч ирж байгаатай холбоотойгоор аврах ажиллагаа хүнд нөхцөлд явагдаж байна. Юуны түрүүнд усыг шавхах, түүний дараа уурхайн гүн рүү ухах ажиллагаа явуулна” гэлээ.
Өнөөдөр 14:00 цагийн байдлаар нурангинд дарагдсан иргэдийн цогцсыг гаргаж авч чадаагүй байгаа ба ослын газарт дахин нуранги үүсэх өндөр эрсдэлтэй байгаа аж. Мөн уурхайн нуранги нь газар хөдлөлттэй холбоотой гэх мэдээлэл нь баталгаагүй гэдгийг албаныхан хэлж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Юмс бүхэн хэмжээтэй. Нэг шуналтай хүнд зарагдаж газар нутгаа хөндийлж хэмжээ нь хэтэрснээс дээд тэнгэр цээрлэл хүртээж дээ. Харамсалтай нь эзнийг нь биш энгийн зарц нарыг нь гэсгээсэн нь тоогүй. Хайран хүмүүс амьдрахын төлл зүтгэж яваад шуналтны золиосонд явчихлаа. Ариун сүнс нь эх нутагтаа эргэн бууж ирээд цадах ханахаа мэдэхгүй эх нутгийг минь сүйтгэж байгаа гаднын дошууч, эх оронгүй мэд аашилсан эдгээр шуналын туламнуудыг гээгээх болтугай.
Bazar gegch hulgaichiig barij horiod 4 hunii ar gert tus burt 10 terbumiin nuhun olgovor olgoh heregtei. Zui ni uuruu l gazriin gav ruu orj bhdaa taarsan buzar hulgaich daa
Үмхий лалар Базараа үхсэн ацны газар хөдлөлт алтруу хэт шунаж хөрс хуулалтын ажлыг буруу хийсний гай ёроолд нь хүрэхгүй тамруу очноо чи