ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 03 сарын 04

2019.03.04 / БИЛГИЙН ТООЛЛЫН 28

 

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН

НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

  • Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 07.27-18.39
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
  • Суудал: Ус

Аргын тооллын 3 сарын 4, Сумъяа гараг. Билгийн тооллын 28, Тооно одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 27 минутад мандан, 18 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гарагавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top